Хүүхэдтэйгээ цуг хоол хий

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэйгээ цуг хоол хий

Хоол хийхэд тэдний тус маш бага ч хүүхэд их дуртай байдаг.  Асгаж цутган холион бантан хийх нь тэдний  чармайлтын нэг хэсэг. Мөн хүүхдээ халуун тогоо, ширэм, хутга зэрэг өөрийгөө гэмтээж болох зүйлсээс хол байхыг зааж өгнө. Үнэндээ бол хүүхэдтэй цуг хоол хийх нь зугаатай гэхээсээ илүү стресстэй байх нь цөөнгүй.  
Гэсэн хэдий ч хүүхдийг гал зуухны өрөөнд туслуулж сургах нь  чухал. Хүүхдээ тусад оруулахдаа хэдэн настайг нь бодолцож үзээрэй.
5-аас доош настай:
• Хольцоо хийхээс өмнө хутгуулах
• Сонгино хальслуулах, чинжүүний үрийг түүлгэх
• Аяга таваг зөөх, ширээ засуулах
5-7 настай:
• Дээрх ажлаас гадна жимс ногоо угаалгах, арилгуулах
• Гурил зууруулах
• Өндөг хутгах
• Бялуу чимэглүүлэх
• Аяга таваг угаалгах
 7-9 настай:
•  Дээрх ажлаас гадна тоос арчуулах, нойтон цэвэрлэгээ хийлгэх
10-аас дээш настай:
• Дээрх ажлаас гадна холигч болон будаа агшаагч зэрэг галт тогооны цахилгаан хэрэгслийг хэрэглүүлж сургах
• Жимс ногоо, мах хөшиглөх
• Ширмэн дээр тогтсон толбыг арилгуулах
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж