Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх санал гаргав | News.MN

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх санал гаргав

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж байгаа аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогийн байдлаар 192 мянган төгрөг байгаа юм. Тэгвэл ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан тус холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 380 мянган төгрөг болгох саналтай байгаа гэнэ. Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсдын цалин, орлого нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин дээшилнэ гэж үзэж буй юм. Гэхдээ энэ асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрээр албан ёсоор шийдвэрлэх гэнэ. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн бий. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.

Б.БУД

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

huwiin hewshil 2014-10-28 203.91.113.10

ene uildwerchinii ewlel gej populist baiguullaga bolj huwirchixlaa. huwiin hewshiliig soxruulex ni l de. huwiin hewshiliig soxruuleed dampuuruulaad sanaa ni amrax yum baina l da.

Avatar

иргэн 2014-10-28 180.235.186.37

энэ сэтгүүлч бага ангийн хүүхдээрээ жаахан тоо заалгамаар юм

Avatar

Зочин 2014-10-28 203.169.49.33

Мөнгөний ханш жилд 30 гаруй хувиар унаад байхад зөвхөн эдгээр хүмүүст ч хүнд байгаа бус, бас бага цалинтай бусдынхан ч гэсэн цалинг индексжүүлэх нь нийгмийн хамгаалалт болно. Ингэхгүй бол амьжиргааныхаа төлөө тэд гэмт хэрэг хийхээс ч буцахгүй байдалд орно. Гэмт хэрэгтэй тэмцэх зардал нь хор хохирлоороо цалингий нь нэмсэн зардлаасч хэд дахин их байдаг дэлхий дахины туршлага бий.

Avatar

Зочин 2014-10-28 150.129.143.22

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн бий. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. araishdee, ene humusin tsana hden hun bga bol gj bodhos l… uursdigu doogur uneled gadniihand derelhuled duusch bn doo,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж