Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт зөвлөлдөх уулзалт 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцоно.

Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.Сайханбилэгт бараалхана.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж