Д.Арвин дахиад л Дондогдулам хатны сүнстэй ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Д.Арвин дахиад л Дондогдулам хатны сүнстэй ярилцжээ

УИХ-ын гишүүн Д.Арвин нилээдгүй сүсэгтэй нэгэн билээ. Тэрбээр, бөө нартай нийлэн Наймдугаар богд Жавзундамбын хатан Дондогдуламын сүнсийг намрын сард буулгаж, ярилцдаг болсон гэдгээ өөрийн амаар хүлээн зөвшөөрч байсан удаатай. Улсын эх дагина Дондогдулам хатан 1876-1923  Чогдон хиагийн гэр бүлд төрсөн, Богдын дотны нөхөр бэйс Цанлигдоржийн бага хатан байлаа.

1896 оны өвөл Богд хаан бараа бологсодоо дагуулан Амарбаясгалант хийдийн ард очиж “Өндөр богдын шарилд ёслол үйлдэхийн сацуу бэйс Цанлигдорж бага хатнаа Богд гэгээнд өргөсөн гэдэг. 1902 оны зун Богд гэгээн Дондогдуламыг “Эх Дагина”-д өргөмжлөх ёслөл үйлдэж түүнд “Ачлалт, ялгуун дагина эрх цагаан Дарь эх” цол олгожээ.  
 
Д.Арвин гишүүн өнгөрөгч сонгуулийн үеэр мөн л Дондогдулам хатны сүнсийг дуудаж  уулзсан бөгөөд “Богд хааны бага хатан Гэнэпилийн хөргийг Богдын музейд залах, сүйх тэргийг нь шинэчлэх, музейг засч янзлахыг хичээнгүйлэн хүссэн. Мөн Монголын их хатдын хүндэтгэлийн ордонг байгуулах үүрэг даалгавар өгсөн” хэмээн ярьсан удаатай.

Тэгвэл эрхэм гишүүн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулсан бөгөөд энэхүү өргөөндөө эмэгтэй гишүүдийг урьж дайлж цайлж байсан бол өнөө жил мөн л галын тахилга хийжээ. Дондогдулам хатны нутагт нь очиж энэхүү галын тахилгыг хийсэн бөгөөд энэ нь мөн л эрхэм хатны хүсэл гэнэ лээ. Монгол төрд дөрвөн удаа сонгогдож, УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүсэн атлаа бурхан шашны зан үйл хийж, бусдыг ийм зүйлд уриалан дуудаж яваа нь зөв үү, буруу юу гэдгийг сонгогч иргэд нь өөр өөрсдийн мэргэн ухаандаа шүүх биз ээ.

Б.Тогтох

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж