Р.Лхамаа фенүүддээ бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Р.Лхамаа фенүүддээ бэлэг барина

Ерээд оны үед “од” болж байсан, дуучин, загвар өмсөгч Р.Лхамаа тун удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний Монголдоо ирснээс хойших хоёр дахь тоглолт юм. Тэрбээр гадаадад олон жил амьдарсны эцэст Монголдоо буцаж ирсэн. Дуучин бүсгүй анхны бие даасан тоглолт  бусдын сайн сайханд зориулж байсан юм. Тэгвэл  хоёр дахь бие даасан тоглолт арваннэгдүгээр 8-нд "Strings club"- д  болно. "Lhamitone Evening" нэртэй тоглолтынхоо үеэр 70,80,90-ээд оны Англи, Орос, Монгол хит дуунуудыг дуулахаас гадна, өөрийн уран бүтээлээс дээжээс толилуулах гэнэ.

 Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж