Жессика Алба гоо сайхны брендтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Жессика Алба гоо сайхны брендтэй болжээ

Жүжигчин Жессика Алба гоо сайхны салбарт хүч үзэж, өөрийн нэрийн нүүрний тос, уруулын будаг, үнэртэй ус зэргээ зах зээлд гаргасан байна.

“She” гэх гоо сайхны брэнд Нью Йорк, Лондон, Ромын 20 гаруй гоо сайхны дэлгүүрт борлуулагдаж эхэлсэн байна. Бүтээгдэхүүнүүдийг гаргахын тулд жүжигчин бүсгүй “L'Oréal” брэндтэй хамтарч ажиллажээ. Жүжигчин бүсгүй брэндийнхээ сурталчилгаанд өөрөө тоглосон аж.1

Тэрбээр твиттертээ “50 настай мөртлөө 20 настай мэт үзэсгэлэнтэй, тунгалаг арьстай болохыг хүсч байна уу. Тэгвэл “She” брэндийг хэрэглэ. Би амлаж байна. Бүсгүй та өөрчлөгдөх болно” гэж жиргэжээ.

Алба өнгөрсөн 2012 оноос эхлэн хүүхдийн нэмэлт тэжээл, хүүхдийн хувцас зэрэг “Alba and baby” гэх брэнд гаргаж, бизнесийн салбарт хүч үзэж эхэлсэн билээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж