Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдлаа. Уг хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл, Далайчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, амьдрах орчинг сайжруулах,  Төрийн далбааг хөлөг онгоцон дээр мандуулах тухай, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн хуралдаанаар гишүүдийн дугаараас тарсан мессэжний асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болсон бөгөөд Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын гишүүдийн нууцын холбоотой асуудлууд хөндөгдөх тул хаалттай хуралдъя гэсэн горимын санал гаргаж үүнийг нь дэмжсэнээр хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж