Дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт маргааш буюу аравдугаар сарын 29-нд  Улаанбаатар хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэн оролцож, хоёр талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх хоёр болон олон талт хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцох аж.

 Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж