Залуу эрдэмтэн судлаачдын ЭШХ боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтэн судлаачдын ЭШХ боллоо

БШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн бямба гаригт ШУТИС дээр боллоо.  Хурлын үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Др., Др. С.Молор-Эрдэнэ, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 120 гаруй залуу судлаачид оролцов.


 

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухааны болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан зохион байгуулагдсан. Тус хуралд Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэн төвүүдийн судлаачдаас гадна АНУ-ын Массачуссетийн их сургууль (MIT), Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-д сурч байгаа судлаачид идэвхтэй оролцлоо.   Хуралд нийт 100 гаруй судлаачдаас 90 гаруй бүтээл ирүүлсэн нь тус хурлын чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.


Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН байранд ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш Г.Хишигжаргал “Developing the MBS model for Mobile IPTV in Network level simulation”,
ДЭД байранд АНУ-ын Массачуссетийн Их Сургууль (MIT)-ийн судлаач Д.Золзаяа “Human dynamics through big data”,
ТУСГАЙ байранд ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш П.Бумдүүрэн “MG2455 Ашигласан Энергийн Хэмнэлттэй Жигби Модул” сэдэвт илгэлүүд шалгарлаа.

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН байранд ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн багш У.Эрдэнэболд “Гөлгөр ган туйван цувих булны калибрыг оновчтой боловсруулах зарим боломжийн судалгаа”,


ДЭД байранд ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Ганболд “Монгол хонины ноосны эвгүй үнэрт нэгдлийг исэлдүүлэх аргаар багасгах технологийн судалгаа”,


ТУСГАЙ байранд ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн багш С.Ууганбаяр, “Шөрмөслөг арматуртай шинэ материал–фибер бетон” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.


Шалгарсан бүтээлүүдээс МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БШУ-ны Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүлэх юм байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж