Цагаанаагийн аз жаргал

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Цагаанаагийн аз жаргал

Х.Цагаанбаатар,О.Гүндэгмаа нар амьдралд ховорхон тохиох хосууд. Хоёулаа тамирчин, хоёулаа Хөдөлмөрийн баатар. Монголын спортын салбарт  чимэг болж байгаа хос өнгөрсөн онд бүл нэмж, ихэр хүүхэдтэй болсон билээ.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргаж завгүй явдаг тамирчин хос маань Азийн наадмын үеэр бэлтгэлтэй байсан учраас энэ намрыг гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөж чадаагүй  байна. Ар араасаа үргэлжилсэнтэмцээн, уралдаануудаа амжилттай өндөрлүүлсэн Х.Цагаанбаатар амралтын өдрүүдийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлжээ.Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Аавыг олдсон дээр нь гэсэн шиг салахгүй ингэж унтана л гэнэ шүү, хүүхдүүд маань” хэмээн ихэр хүү, охин хоёртойгоо авахуулсан зургаа нийтэлжээ. Ихрүүдээ тэвэрсэн Цагаанаа үнэхээр аз жаргалтай байна шүү.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж