Монгол банк гадаад валютын ээлжит дуудлагаа өнөөдөр зохион байгуулав. Энэ өдрийн худалдаагаар банкууд 40.0 сая ам.долларыг 1854.0-1857.10 төгрөгийн ханшаар, 102.3 сая юанийг 303.02-303.85 төгрөгийн ханшаар тус худалдан авах санал ирүүлжээ. Төв банк 1856.62 төгрөгийн хаалтын ханшаар 8 сая ам.доллар, 303.62 төгрөгийн хаалтын ханшаар 36 сая юань худалдав. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 70.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ хэмээн төв банкнаас мэдээллээ.