Англид гэрэлтдэг зам тавина

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Англид гэрэлтдэг зам тавина

Нидерланд улсад хурдны замыг "фото луминайзинг" нэртэй тусгай гэрэлтүүлэгч бодис бүхий тусгаарлах зураас болон хөвөөтэй болгож эхэлсэн билээ.

Эхний туршилтын байдлаар Амстердамаас өмнө зүгт 100 километрийн зайд орших хурдны зам дээр 500 метр урт гэрэлтдэг зураас хийж, иргэдийн сайшаалыг хүртээд байгаа юм байна.

Тиймээс Англи улс энэхүү технологийг автозамдаа туршиж, хурдны замуудаа гэрэлтүүлэхээр болсон байна.

Уг гэрэлтүүлэгч тусгай бодис нь өдөр нарны энергийг өөртөө хуримтлуулаад шөнө уг энергиэрээ гэрэл гаргах онцлогтой юм байна.

Т.БИЛГҮҮН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж