Ичиножёо А.Ичинноров үсээ боолгожээ | News.MN

Ичиножёо А.Ичинноров үсээ боолгожээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Ичиножёо А.Ичинноров үсээ боолгожээ

-Ирэх сарын башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноров өчигдөр эмнэлгээс гарч, үсээ боолгожээ.-

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн тэмцээн арваннэгдүгээр сарын 9-23-ны өдрүүдэд Фүкүока хотноо болох билээ. Ирэх башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноров өчигдөр эмнэлгээс гарч, үсээ боолгожэ. Аки башёгийн дараа А.Ичинноров бэлтгэл болон телевизийн ярилцлага гээд маш завгүй ажиллаж байсан бөгөөд тэрээр хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон юм. Харин түүний ус ургаж, боож болохоор болсон байна.

Ирэх башё олны анхааралд аль хэдийн орсон бөгөөд Аки башёг дууссаны дараа билет өндөр хэмжээнд борлогдож байгаа билээ.

Ичиножёо А.Ичинноров Аки башёд маэгаширагийн 10-с барилдахдаа 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Тэрээр озэки Кисэносато, Гоэйдо, ёкозүна Какүрюү М.Ананд нарыг өвдөг шороодуулж, Икиой, ёкозүна Хакүхо нарт унасан билээ. Дээд зиндаанд анхлан барилдахдаа тэмцээний сүүлийн өдөр хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явсан тэрээр хоёр гол шагналыг хүртсэн юм. Харин ирэх башёд сэкивакэ цолтойгоор барилдах гэж тэрээр “Монголын мангас” нэрийг аваад буй.

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-28 112.72.13.250

Надад энэ зүүн азийнханы үсээ урт ургуулж боолгодог ёс их дэмий санагддаг.

Avatar

Зочин 2014-10-28 182.160.4.246

Сумочид үсээ боолгохоороо өнгө зүс ороод улам гоё болчих юмаа.Ичиножёодоо амжилт хүсье.Аварга болоорой.

Avatar

Зочин 2014-10-28 103.229.120.6

Буурал үсийг натуральный аргаар буцааж харлуулах боломжтой гэв healthnewsmn.blogspot.com

Avatar

Зочин 2014-10-28 202.170.69.194

samurainuudiig bazaad hayad bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж