Малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ | News.MN

Малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ

Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон Малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүд хамтран Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, сайн дураар даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, мөн малчин иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох үүднээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”  хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар дэмжлээ. Хуулийн төслийг Д.Оюунхорол гишүүн танилцуулав.

2013 оны байдлаар 285.500 малчин байгаагаас нийгмийн даатгалд сайн дураар 23.720 нь буюу 8.3 хувь нь хамрагджээ. Энэ оны байдлаар Нийгмийн даатгалд хамрагдвал зохих 257.807 малчин байгаа ч 234.087 нь хамрагдаагүй байна. Өнөөдөр тэтгэврийн насны малчин нийт малчдын 9.7 хувийг л эзэлж байгаа юм. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувь байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон малчид маань олон жил үнэлгээгүй хөдөлмөрийг цаг наргүй эрхэлж, төрд ч дарамт болохгүй ажлын байр нэхэлгүй, өөрсдийгөө болон үр хүүхдээ тэжээн амьдарсаар ирсэнийг онцолсон юм.  Малчдын тоо жилээс жилд буурч сүүлийн гурван жилийн байдлаар 17 орчим хувь буурчээ. Малчдын нийгмийн даатгалд хамрагдалт бага, тэтгэвэр авах хугацаа харьцангуй богино байгаа нь тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл нь малчдын захиалгаар хийгдсэн бөгөөд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид танилцуулсан юм. Тиймээс малчдад тулгамдаж байгаа дөрвөн багц асуудлыг энэ хуулийн өөрчлөлтөөр шийдэх боломжтой юм байна. Тухайлбал, малчдын тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 5 жилээр доошлуулах, эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар, иргэний малчнаар ажиллаж шимтгэл төлсөн 1 жилийг нэг жил 6 сараар тооцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн малчдын хөдөлмөрийн онцлогт нийцүүлэн төлбөл зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор хугацааг уян хатан зохицуулахаар оруулсан байна. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэнд малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгохоор төсөлд тусгаад байна.

Энэ хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр малчдын тэтгэврийн даатгал, нийгмийн даатгалд хамрагдалт нэмэгдэж, шимтгэлээ нөхөн төлснөөр сангийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх ажээ.

Хэлэлцүүлгийн үеэр малчдын нөхөн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын алинаар нь тооцох вэ гэдгээ шийдэх ёстойг гишүүд хэлж байлаа. Тиймээс нөхөн төлөх шимтгэлийн хэмжээг тооцох аргачлалыг нэг мөр болгох, аль болохоор малчдад ойлгомжтой, хүндрэл учруулахгүй байхаар шийдэх байр суурьт гишүүд хүрэв.

Б.БАТ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen o 2014-10-28 183.81.169.66

ih hurald malchdiig huurch garch ircheed odoo hariu barij b.a geed amidralaas hundii huulintsar gargah gej b.a uu hooson yrigchaa. odoo hot duuren maltai zarts malchintai, portertai, jijig tegegtei, eldev hungulultei bayn malchin ert tetgevert garch eruul agaart ehneree soliod nairalj suuh boloh ni ldee. tegeed erhem avgai tedneer dailuulj tsailuulah ym baihaa he he

Avatar

Ажилчин 2014-10-28 202.179.0.238

дээрээс нь шал худлаа уурхайчдыг ажлыг нь хийлгэхгүй рэкитэлнэ. Миний газар шороог сүйтгэлээ гэж уйлагнана. Бүх газар шороог малчдад өмчилж өгөөгүй биз дээ.тэгсэн мөртлөө онгоцоор австрали, шинэ зеландиас мах авчрахаас үнэтэйгээр борлуулна. 1 өдөр нийгэм энэ бүхнээс болж тэсрэх биз дээ… Амжилт хүсье Хоролмаа гуай

Avatar

Зочин 2014-10-28 112.72.15.6

сонин шүү малчдаас ХАОАТ авдаггүй гэсэн, өөрөөр хэлбэл албан ёсоор ажилгүй, орлогогүй хүмүүс. Ажилгүй хүмүүс тэтгэвэр авдаг байх нь ээ. Эрхэлж байгаа ажил нь байгалийн бэлчээрийг үнэгүй ашиглаж мал үржүүлж түүхий эдийг нь зардаг. Бизнес мөн үү мөнөөс мөн. Орлого бий юу бий. Гэхдээ татвар бол авахгүй. Дээрээс нь улсаас өчнөөн урамшуулал, тусламж, шагнал, нөхөн олговортой. Атаархаагүй шүү зүгээр л хачирхалтай санагддаг юм

Avatar

Зочин 2014-10-28 202.179.0.238

Er ni niigmiin daatgaliin san gej hen durtai togloj bdag Erdenee ta 2-iin togloj bdag zyil bish shyy… tuluud l bdag tuluud l bdag etses syyld ni malchdiin tetgevriig beldej bsan bolj taarch bna uu…

Миний аав ажилчин байсан. Би ч ажилчин хүн. Гэхдээ хүн өөрийн ирээдүйд зориулж хуримтлуулж байгаа нийгмийн даатгалийн сангаас татвар төлөхгүй, нийгмийн даатгалд мөнгө өгөхгүй байгаа хүмүүст тэтгэвэр олгуулах гээд байгаа явдал чинь шударга бус шүү дээ. Хэдэн үеээрээ ган гачиг, зуд турхан боллоо гээд цалингаасаа мөнгө өгөөд л байдаг. Тэгэхэд 1 үйлдвэрийн газар, уурхай дампуурлаа гээд 1 малчин 1 ширхэг хонь ажилчдад нь хүнсэндээ хэрэглээрэй гэж өглөө гэж дуулаагүй юм байна. Өмчтэй байж төр засгаас байнга юм нэхнэ. Сонгуулиар гарч ирэх гэж хөдөөний нэр дэвшигчид худлаа ярина. Үүнийгээ одоо болихгүй бол нэг нэгнийгээ үзэн ядсан 2 анги бий болчихлоо шүү. Бага байхад америкийн 1 зөгнөлт номонд газар доор хэсэг нь амьдарч газар дээрх хүмүүсийнхээ эд баялаг, амьдрах орчинг бүтээдэг. Тэгээд сард 1 удаа газар дээр амьдардаг хүмүүсээс барьж аваад газар доор махыг нь хүнсэнд хэрэглэдэг тухай ном байж билээ… Яг тэр лүү энэ ялгаа чинь яваад байна шүү дээ хө.

Avatar

Зочин 2014-10-28 202.70.43.18

Mongoliin ard tumnii tomookhon tuluulul bolokh malchdiin asuudliig ingej shiidsen ni tun zuv gej bodoj bna. Jiliin 4 uliral gadaad gandaj, mongolchuudiigaa makh suugeer khangaj bgaa malchdaa odoo demjikh tsag ni bolsoon.

Avatar

Зочин 2014-10-28 122.201.25.46

Ulsaas avch 2012 ond taraasan 500 sayaa butsaaj tuluuch eee. Luivarchin avgai mini. HHAA2n Turiin nariin baisan Gnatulgiig shalga!!! Ene turiin nud shih ni yachaa ve? uur hoorondoo shurguutsulduh yum. Odoo MANiihniig namnah ajlaa ehel!!! 2016 on geed baahan enhiin tsagaan tagtaa nar garaad irne. Mongoliin tur tsevershih boltugai!

Avatar

Зочин 2014-10-28 202.126.89.215

зөнөг залгажээ

Avatar

иргэн 2014-10-28 202.126.89.215

Би 1985 оносс хойш НДШ төлсөн За 1995 оноос нэрийн дансандаа цалингийнхаа 21 хувийг төлсөн. Тэгээд яагаад би энэ малчдаас дорой үнэлэгдэх ёстой гэж. Яагаад хүнийг малчид тариачин хотынх гэж ялгаварлаад байгаа юм.Энэ авгайг улс орны эрх ашиг ард түмний эв нэгдлийг бусниулагч гэж бодож байна.Тэгээд чХовдын багшийн дээд төгсөө гээ биздээ

Avatar

malchin 2014-10-28 49.0.133.50

зөв хуулийн төсөл воловсруулжээ баяр хүргэе малчид бол цаг наргүй их ажил хийж байгаа хүмүүс мэддэг хүнд бол жинхэнэ үйлдвэрлэл явуулж байгаа юм,малчид бол олон гэр бүл хүмүүсийг авч яваа энд эсэргүүцэж сэтгэгдэл бичсэн хүмүүс жаахан буруу ойлголттой байнадаа

Avatar

Ажилчин 2014-10-28 202.179.0.238

Миний аав ажилчин байсан. Би ч ажилчин хүн. Гэхдээ хүн өөрийн ирээдүйд зориулж хуримтлуулж байгаа нийгмийн даатгалийн сангаас татвар төлөхгүй, нийгмийн даатгалд мөнгө өгөхгүй байгаа хүмүүст тэтгэвэр олгуулах гээд байгаа явдал чинь шударга бус шүү дээ. Хэдэн үеээрээ ган гачиг, зуд турхан боллоо гээд цалингаасаа мөнгө өгөөд л байдаг. Тэгэхэд 1 үйлдвэрийн газар, уурхай дампуурлаа гээд 1 малчин 1 ширхэг хонь ажилчдад нь хүнсэндээ хэрэглээрэй гэж өглөө гэж дуулаагүй юм байна. Өмчтэй байж төр засгаас байнга юм нэхнэ. Сонгуулиар гарч ирэх гэж хөдөөний нэр дэвшигчид худлаа ярина. Үүнийгээ одоо болихгүй бол нэг нэгнийгээ үзэн ядсан 2 анги бий болчихлоо шүү. Бага байхад америкийн 1 зөгнөлт номонд газар доор хэсэг нь амьдарч газар дээрх хүмүүсийнхээ эд баялаг, амьдрах орчинг бүтээдэг. Тэгээд сард 1 удаа газар дээр амьдардаг хүмүүсээс барьж аваад газар доор махыг нь хүнсэнд хэрэглэдэг тухай ном байж билээ… Яг тэр лүү энэ ялгаа чинь яваад байна шүү дээ хө.

Avatar

Зочин 2014-10-28 202.21.106.250

Сэтгэдэл уншиж үзлээ. Хүн амын томоохон хэмжээний секторын асуудалыг шийдэх гээд ярихлаар уурлаад хараагаад байдаг нь ямар учир байнаа. Барьцах маягтай юм хэлсэн хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ хажууд чинь алхаж яваа элэг нэгтний чинь асуудалыг л шийдээд өгчлөө шдээ. Ойлгохгүй юмуу

Avatar

Зочин 2014-10-28 202.21.106.250

За их сайхан мэдээ байна.Танд ажлын амжилт. Ётсой нүдээ олсон хууль болжээ.

Avatar

Зочин 2014-10-28 112.72.13.245

adil l bh heregtei yumsan daa ug ni malchi malchin bisheer yalgaad yaadiin, harin ter oron nutag hogjuuleh sangiin mongoo l ahuihan nemeh heregtei.

Avatar

Irgen 2014-10-28 202.179.0.238

tegvel ehleed niigmiin daatgaliin sand ehleed 10 , 10 tolgoi mal tushaa gej juram garga..

Avatar

Irgen 2014-10-28 202.179.0.238

tegvel ehleed niigmiin daatgaliin sand ehleed 10 , 10 tolgoi mal tushaa gej juram garga..

Avatar

Зочин 2014-10-28 108.235.12.252

4 сая тегрег нийгмийн даатгалд телеед 49 сая тегрегний тэтгэвэр авах хуулийн тесел зутгуулж буй малуудыг сонгодог малчид нь насан туршид нь УИХ-д сонгох биз,сданууд

Avatar

Fe 2014-10-28 202.179.0.238

Heterhii shudarga bus bna. Tatvar tuluhgyi. deerees ni daargalaa shudarga tuluud yavj bgaa hymyysiin harmaa ruu ni garaa dyrj bna sh dee.. ene baidlaaraa malchdiig yzen yadah setgel 1-niigee oilgodoggyi 2 angi bii bolgohiig devreej bgaa yum bish yy??????

Зочин 2014-10-28 203.91.112.198

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ ХӨДӨӨНИЙХӨН ХОТЫНХОН ГЭЖ БАЙГАА ЧИНЬ

Avatar

ХАЛТАР 2014-10-28 203.91.112.198

НАДААС ГАРАХГҮЙ ЮМ ЧИНЬ БИЙ Л УИХ ГИШҮҮН БОЛЖ БАЙВАЛ ДАРАА НЬ ЯАХАВ ГЭСЭН БАЙДЛААР ХАНДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ТЭГВЭЛ НИЙГМИЙН ДААТГАЛ НАСААРАА ТӨЛЖ ГҮЙХ ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ ХОТ СУУРИНД АМЬДАРЧ БАЙГАА ОРЛОГО МУУТАЙ ИРГЭД ЯАХ БОЛЖ БАЙНА

Avatar

hotiin irgen 2014-10-28 183.81.169.66

tegeed hotod baigaa nasaaraa uildvert ajilaad odoo uchuuhen tetgevreer goloo zogooj ter olon maliin bayn eznii maliin umh nahiig ch avch chadahgui baigaa hun yduu bish bolj b.a uu. ymar ch amidral medehgui iim teneg avgaigiin gargasan ard tumnee alag uzsen sanaliig demjdeg yadag maluud ve

wer 2014-10-28 103.229.122.220

shudraga bus bn. huduu duuren arhidalt hj bgaa yum alga. bid end zutgeed bdag tegeed yu ch ugui shudraga baih heregtei. ter undsen huulind yaraltai uurchlult oruulaachee mal turiin hamgaalaltand baina gedeg buruu!!!

Avatar

ba 2014-10-28 103.29.144.28

ene huuhniig teneg gej bga bol ene huuhniig songoson songogchdiig doromjilj bn gesen ug

Avatar

Батбаяр 2014-10-28 202.179.8.210

Энэ их тэнэг хүүхэн Ардчиласан намыг муулахаас өөр юм Улс оронд минь хийж байна уу та.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж