Д.Жаргалсайхан дарга ажлаа өгчээ | News.MN

Д.Жаргалсайхан дарга ажлаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан дарга ажлаа өгчээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханыг батламжилсан захирамжаа саяхан хүчингүй болгосон. Тэгвэл Ерөнхий сайдын захирамжыг хүндэтгэж өчигдөр буюу 2014 оны 10 сарын 27-нд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан үүрэгт ажлаа өөрийнхөө орлогч Д.Ганбаярт хүлээлгэж өгсөн байна. Д.Жаргалсайхан хоёр жилийн хугацаанд Баянхонгор аймгийг удирдаж ажилласан юм. Тэрээр шүүхэд гомдол гаргасан бөгөөд сум, дундын  гуравдугаар шүүх 2014 оны наймдугаар сарын 18-ны өдөр Д.Жаргалсайханы хүсэлтийг хянан хэлэлцэж Хүсэлт гаргагч Д.Жаргалсайханыг 2010 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна…” гэж үзээд байсан юм.

Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-28 103.242.47.246

ажлаан сайн хийхээр огцруулдаг коммунист арга хоцрогдов .учраа олохгүй дадайж байна даа ХАХАХАХАХАХАХАХАХА

Avatar

Мандах 2014-10-28 203.194.116.175

Хоёр жилийн дараа л шүүхийн шийдвэрийг "хүндэтгэдэг" овоо муу гар уу энэ чинь? Ан-ынхан та нарт ичих нүүр гэж байхгүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж