Хавайд галт уулын лава тосгонд дөхөж иржээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Хавайд галт уулын лава тосгонд дөхөж иржээ

АНУ-ын Хавайн хамгийн том арал дээр орших Килауэа галт уулаас урссан лава тосгонд 65 метр дөхөж иржээ. Замдаа таарсан бүхнийг шатаах халуун лава алгуур урссаар тосгонд улам ойртож байгааг Хавайн арлуудын албаныхан мэдээлэв. Хавайн албаныхан галт уулын лава урсаж буй чиглэл дэх Пахоа тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Тус тосгонд 800 орчим хүн оршин суудаг аж. Галт уулын лава өнгөрсөн ням гаригт цагт 10-15 метр газрыг туулан урсаж байсан бол өнөөдрийн байдлаар /Х.28/ хурд нь цагт хоёр метр болон саарчээ. Галт уулын лава Хавайн хоёр автозамыг дайрч, зорчих хөдөлгөөнийг хаасан хэмээн Хавайн арлуудын захирагч Билли Кеной мэдээлжээ. Түүнчлэн гал сөнөөгчид өдөрт 10 мянган автомашин зорчдог Хавайн 130-р хурдны замыг лаваас хамгаалах арга хэмжээ авсан байна. Хавайн 130-р хурдны зам лавад идэгдсэнээр 8000 орчим хүн боогдох аюултай аж.

 

1983 оноос хойш идэвхитэй байгаа Килауэа галт уулын лава 2012 онд арлын олон байшин, сууцыг сүйтгэж байжээ.  Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж