Цахим гэмт хэрэгтэй тэмцэх сургалт болно | News.MN

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх сургалт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх сургалт болно

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалтыг энэ сарын 29, 30-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд 09:00 цагт зохион байгуулна.

Уг сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд цахим ертөнцийг алан хядах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд, сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд, мөн цаxим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагууд болон хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

О.ГЭГЭЭ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж