Йордан Палестины өмнөөс НҮБ-д хандав | News.MN

Йордан Палестины өмнөөс НҮБ-д хандав

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Йордан Палестины өмнөөс НҮБ-д хандав

 Зүүн Йерусалим дахь араб, еврей оршин суугчдын зөрчил хурцдав

 

 

НҮБ дахь Йорданы элч төлөөлөгч Палестин улсын өмнөөс Аюулгүйн зөвлөлд хандан шуурхай хурал зохион байгуулах хүсэлт тавьжээ. Йорданы албаныхан Израилийн Зүүн Йерусалимд хийж буй бүтээн байгуулалтаас үүдэн араб, еврей үндэстний хоорондох зөрчил хурцдаж буйд зовниж буй аж. Йорданы төлөөлөгч Лайт Ибрахим Обейдат НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад хандан шуурхай хурал товлохыг хүсчээ. Түүнчлэн Палестины төлөөлөгч Рияд Мансоур олон улсад хандан зүүн Йерусалим дахь Израилийн хууль бус бүтээн байгуулалтыг хориглохыг хүссэн байна. Харин Израиль улсын зүгээс олон улсын шүүмжлэл, араб, еврей иргэдийн зөрчлийг үл харгалзан зүүн Йерусалим дахь бүтээн байгуулалтаа зогсоохгүй гэж мэдэгджээ. Сүүлийн үед европын зарим орон Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх болсон нь Израилийн бухимдлыг төрүүлсэн аж. Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж