Баянхонгор аймагт соёл урлагийг дэмжин ажиллаж байна | News.MN

Баянхонгор аймагт соёл урлагийг дэмжин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймагт соёл урлагийг дэмжин ажиллаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд болон Д.Ганбат нар Баянхонгор аймагт ажиллалаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тус аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй бол УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд аавынхаа төрсөн нутаг тус аймагт соёл, урлаг, боловсролыг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, багагүй хугацаанд хамтран ажиллаж байгаа юм.

Баянхонгор аймагт ажиллах үеэрээ гишүүд үеэр гишүүд улсын төсвийн хөрөнгөөр баригдан ашиглалтад орж буй цэцэрлэгийн нээлт, орон нутгийн захиалгаар концессын гэрээгээр баригдаж буй 10 км замын эхний ээлжийн замыг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцсон юм. Мөн тус аймгийн Өлзийт, Богд, Жинст сумдад ажиллаж, “Богд сумын сум дундын эмнэлэг болон тойргийн сумдын эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөнд оролцон орон нутгийн тулгамдсан асуудлаар төрийн албан хаагчид, иргэдийн санал бодлыг сонссон юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд С.Лувсанвандангийн нэрэмжит аймгийн хөгжимт, драмын театрын үйл ажиллагаатай танилцсан юм. Түүний санаачилсан “С. Лувсанвандан сан” тус театрт энэ жил 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үзэгчдийн танхим, суудлыг шинэчлэн орчин үеийн техник хэрэгсэл, тоноглолоор тохижуулсан байна. Аймгийн иргэд, үзэгчдэд байнга шинэ үзвэр, үйлчилгээ, урлагийн тоглолтоор үйлчилдэг  тус театрт энэ удаад нийслэлийн Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийн төлөөлөл,  аймгийн сурагчид болон уран бүтээлчид хамтарсан тоглолт хийсэн юм. “Лувсанвандан сан” аймгийн хөгжимт, драмын театраас гадна аймгийн төвөөс 20-иод км-ын зайтай орших Өлзийт сумын дунд сургуулийн үйл ажиллагааг дэмжин 50-иад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Тус аймгаас Монголын хорьдугаар зууны хэл бичгийн эрдэмтэд болох Ш.Лувсанвандан, С.Лувсанвандан болон шинжлэх ухаан, урлагийн  нэрт зүтгэлтнүүд, тэр дундаа хөгжмийн урлагийн сор болсон төлөөлөл Д.Бирваа, С.Гончигсумлаа, Ч.Сангидорж нарын хүмүүс төрөн гарсан байдаг. Тэдний халааг залгамжлах авьяас билэгтнүүдийг бэлтгэх, дэмжих чиглэлд “Лувсанвандан сан” цаашид хамтран ажиллах зорилгоор боловсрол, соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийсээр иржээ. Орон нутаг дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нь үнэлж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Ганбат нарыг “Баянхонгор аймгийн хүндэт иргэн”-ээр өргөмжилж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулсан байна. 

УИХ-ын гишүүд Баянхонгор аймагт ажиллах үеэрээр иргэд, ахмад настнуудтай уулзаж, тэдний хамтаар аймгийн бүтээн байгуулалтын ажилтай мөн танилцсан юм. 

М.ЯЛАЛТ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ner devshih uu 2014-10-28 103.229.120.221

sanaatai l yum hiigeed yvnaa daa LUBOLD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж