&#34Гадаад ертөнцөд Монгол хүн гэдгээрээ гайхуулж явна&#34 | News.MN

&#34Гадаад ертөнцөд Монгол хүн гэдгээрээ гайхуулж явна&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

&#34Гадаад ертөнцөд Монгол хүн гэдгээрээ гайхуулж явна&#34

Авъяас чадвар, эрдэм мэдлэг, уйгагүй хөдөлмөрөөрөө дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа монгол хун олон бий. Багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, өөрийн нэрийн гутлыг гарган, америкчуудын талархлыг хүлээсэн нэгэн бүсгүйг “Өөр мэдээ” онцоллоо.

АНУ-ын Флорида мужид ажиллаж, амьдардаг Ю.Ариун өнгөрсөн жил өөрийн нэрийн гутлаа гаргажээ. Одоо түүний гутал дэлхий өнцөг булан бүрт онлайн захиалгаар худалдаалагдаж буй юм.

-Сайн уу Ариунаа, бидэнтэй холбогдсонд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Юра овогтой Ариун гэдэг. Эрдэнэт хотод төрж өссөн. Одоо АНУ-ын Флорида мужид өөрийн нэрийн гутлаа гаргаж, давхар ажил хийдэг. Би өөрийн нэрийн гутлын цуглуулганыхаа эхний загварыг гаргаад байна.

Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Хийж буй зүйлээсээ өдөр бүр эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг. Энэ боломжийг олж авахад дэмжиж, урам зориг хайрласан хүн бүрт баярлалаа.

-Хэдэн онд АНУ-ыг зорив. Тэнд ямар сургуульд сурсан бэ?

-Би 2007 онд анх Америкт амьдрахаар ирсэн. Georgia мужийн “Georgia Southern University’’-т суралцаж нягтлангийн мэргэжил эзэмшин, бакалакр дипломтой төгссөн. Deutsche Bank буюу Олон улсын хөрөнгө оруулалтын банканд шинжээчээр ажилладаг. Энд ээж, нөхөр хоёртойгоо амьдардаг. Би долоон сартай жирэмсэн. Анхныхаа хүүхдийг хүлээж байгаа болохоор баяртай байна. Ирээдүйдээ их л завгүй ээж болох шинжтэй.

-Багын мөрөөдлөө биелүүлэх боломж хүн бүрт гардаггүй. Чиний хувьд гайхалтай боломж гарчээ?

-Хүүхэд байхдаа ээжийнхээ хувцасны шүүгээг уудалж, өндөр өсгийтийг нь өмсдөг байлаа. Том болоод ч үргэлж хөлд эвтэйхэн, загварлаг гутал зохион бүтээхийг хүсдэг байсан. Тиймээс сайхан гуталд дурлагчдын шаардлагыг хангасан, загварлаг гутал хийхээр зориг шулуудсан юм. Би ерөнхийдөө намхан ултай гутал сонирхдог. Тэр дундаа намхан ултай хэр нь урт түрийтэй гуталд илүү дуртай. Хүний өмссөн гутал гоё байхад л гадаад үзэмжийг нь чимчихдэг юм шиг санагддаг.

2007 онд анх Америкт ирэхдээ өөрийнхөө өмсдөг түрийтэй гуталнуудынхаа цуглуулгыг Монголоос авчирсан юм. Гадуур явж байхад миний өмссөн түрийтэй гуталнуудыг хүмүүс их сонирхож, шохоорхдог байсан. “Ийм гутал хаанаас авч болох вэ” гэж асууна. Монголоос авчирсан гэхээр “өө тэгвэл тэндээс авч чадахгүй юм байна” гээд л явчихна. Зарим нь “Америкт ийм гоё түрийтэй гуталнууд ерөөсөө зардаггүй” гэж
ярьдаг байсан. Үүнээс үндэслэн надад гутлын бизнес хийх санаа төрсөн.

-Чиний хийсэн гутлын загварын онцлог юу вэ. Хаана үйлдвэрлэв?

-Миний гутлыг дөрвөн улиралд өмсөх боломжтой. Бас бүдүүн, нарийн шилбэтэй хүмүүст зориулж түрийг нь ихэсгэж, багасгаж болохоор кноп хийсэн. Бас дээш нь болгож уртаар нь өмсөх юм уу, доошлуулаад уячихад ч болдог. Ямар ч биетэй, ямар ч насны хүн ямар ч хувцас дээр өмссөн зохимжтой харагддаг. Зарим хүмүүс кэт шиг зөөлөн, хөлд эвтэйхэн гутал юм гэж сайшааж байгаа.

Америкийн “Otabo” брэнд гутал үйлдвэрлэдэг том компанид үйлдвэрлүүлдэг. Би материалаа сонгоод, загвараа егөөд л компани нь цаанаасаа нийлүүлэгчээрээ дамжуулан захиалдаг.

-Америк бол том зах зээл. Яагаад эх орондоо бус тэнд гутлаа гаргах болов?

-Бүх зүйл интернэтээр худалдаалагддаг болсон үед өрсөлдөөн ихтэй ч боломж бий. Ялангуяа amazon, ebay гэх мэтийн компаниуд Америкийн зах зээлийг эзэлж байдаг. Шинэ брэндийн гутлыг энд гаргана гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ Америкт ирээд бизнес эхлэх боломж манайхаас илүү санагдсан. Хэрэв зөв системээр нь явбал ямар ч бизнесийг хэн ч хийж чадах юм билээ. Би Америкт амьдрах гэж ирсэн болохоор эндээ эхлүүлсэн нь зүгээр юм уу гэж бодсон. Мэдээж Монголынхоо зах зээлд гутлаа танилцуулах зорилго бий. Манай монголчууд намайг эндхийн хүмүүсээс илүү сайн дэмжиж байна.

-Анхны загвараа хэдэн хувь үйлдвэрлэсэн бэ. Борлуулалтаа яаж хийж байна?

-Миний анхны загвар болох “Ariun” брэндээ жил гаруйн өмнө худалдаанд гаргасан.

Би өөрөө гутлын мэргэжилтэй хүн биш л дээ. Мэргэжлийн загвар зохион бүтээгчээр загвараа гаргуулаад үйлдвэрт захиалга өгсөн.

Доод тал нь 500 ширхгээр үйлдвэрлэх ёстой.

Одоогоор бараг ихэнх нь зарагдаад, дуусах тал руугаа хандсан.

Борлуулалтаа ихэвчлэн онлайн вэбсайтаар, фэйсбүүкээр дамжуулан хийж байна. Зар сурталчилгаа нэг их хийдэггүй. Захиалга сайн болохоор өөрийнхөө чадах хэмжээнд сайн зардаг гэх үү дээ.

Хэрэглэгчид сэтгэл хангалуун байгаа. Чанар сайтай, хөлд эвтэйхэн гэсэн үнэлгээ авсан. Хэрэв “Ariun” брэнд таалагдаагүй бол 30 хоногийн дотор мөнгийг нь буцаан олгоно. Одоогоор буцаасан хүн нэг ч байхгүй.

-Хүний нутагт бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тохиолдох юм?

-Анх ирчихээд олон бэрхшээлтэй тулгарсан. Наад зах нь хэлний мэдлэг муугаас хүнтэй ойр зуур ярьж чадахгүй байх, соёлын шоконд орох зэргээр асуудлууд байсан. Гэхдээ би чадна гээд хичээгээд явбал болдог юм билээ. Монголд байхдаа их сайхан байснаа энд ирээд л мэдсэн. Аав, ээжээрээ тэжээлгээд, бэлэнчилсэн байдлаар амьдардаг байснаа хүний нутагт амьдралынхаа төлөө өөрийн эрхгүй ажилладаг юм байна. Тиймээс би "Америкт ирээд нүдээ нээж амьдрал гэж юу байдгийг сайн мэдэрсэн.

-Цаашдын мөрөөдөл, зорилгоосоо хуваалцаач. Ариун брэндийн гутлыг дэлхийн зах зээлд гаргахын тулд юу хийх вэ?

-Шинэ брэндийн гутал гаргана гэдэг амаргүй. Би бараг хоёр жилийн хугацаа зарцуулж байж энэ гутлынхаа эхний захиалгыг хийсэн. Зүгээр нэг үйлдвэрээс гутал захиалах биш өөрийн загвараараа гаргуулж байгаа болохоор бэрхшээл бий. Мөнгө санхүүгийн талд зөндөө саад гардаг. Энд бизнес хийхдээ хууль дүрмийг нь сайн баримтлахгүй бол болохгүй.

-Монгол хүмүүс хаа явсан газраа авьяас чадвар, оюун ухаанаараа гайхагдаж чаддаг. Таны хувьд монгол хүн гэдгээрээ давуу байдал мэдэрч байсан уу?

-Монгол хүн гэдгээрээ дандаа гадаадынханд гайхагдаж явдаг. Гадаад ертөнцөд Монгол Улсын талаар ойлголт одоо ч муу байна. Би Монголоос ирсэн гэхээр хүмүүс гайхдаг. Монголын талаар маш их зүйл асууж сонирхдог.

-Таны амьдарч байгаа хотод монголчууд хэр олон байдаг вэ. Тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Миний одоо амьдарч байгаа хотод монголчууд байдаггүй. Харин ойрхон том хотуудад 10-15 орчим монголчууд амьдардаг. Бид наадмын үеэр уулздаг.

-Монголдоо нэрийн гутлаа үйлдвэрлэх, борлуулах бодол байгаа юу?

-Монголд мэдээж үйлдвэрлэх санаа байгаа. Тэр тал дээр одоохондоо сайн судалж үзээгүй. Монголчууд маань “Ariun Boots’’-ийг маш их дэмжиж байгаа. Ирээдүйд өөр маягийн хэлбэр загварын гутал гаргана гэж найдаж байна. Монголоос бас дэлхийн хаанаас ч захиалга өгч болно. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

"Зууны мэдээ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-28 182.160.42.242

Амжилт хүсье. Монголд битий ирээрэй энд Бизнес хийх ямар ч боломж байхгүй Татварын өр, бизнес хийх таатай нөхцөл байхгүйн улмаас хаалгаа барьж байгаа үйлдвэрлэгч нар ялангуяа энэ жил бүр их болсон. Тэгээд ч зах зээл нь бага Харин Ариун гуталнаасаа Монгол уруу хэдийг явуулж монгол хүн юм юм хийж чаддаг шүү гэдгийг энэ хэдэн дарга нарт харуулах ёстой. Сайн ажиллаарай

Avatar

Baagii 2014-10-28 112.72.13.214

OK. Bayr hurgie

Avatar

baagii 2014-10-28 112.72.13.214

OK. Bayr hurgie

Avatar

зочин 2014-10-28 122.201.27.38

САЙН ЮМ ХИЙГЭЭД ЯВАА НЭГИЙГЭЭ ЮУНД МУУЛДАГ ЮМ БЭ? АМЖИЛТ ХҮСЭЕ! ДЭЛХИЙД НЭРЭЭ ДУУРСАГАХ БОЛТУГАЙ. ХҮНИЙ НУТАГТ АМЬДАРЧ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ АМЬДАРЛЫН ШАЛГУУРТ ӨРТӨӨГҮЙ ХҮМҮҮСИЙН ҮГИЙГ БИТГИЙ ТОО НЭГНЭЭ ДАНДАА ДООШ ХЭЛЭХ МАГТАЖ АМЬДРАЯ ЦӨӨХӨН ШҮҮ ДЭЭ БИД МОНГОЛЧУУДАА!!!

Avatar

Unshigch 2014-10-28 165.100.162.71

Amjilt hysie! Zorilgotoi, ajilsag baival amjiltand hyrne. Odoohondoo Mongolchuudiig medehgyi bolood sonirhoj baigaa. Medeed irhee rhudalch, huuramchind ni oi ni gutaj ehlne, chamd bas durgyi bolno.

Avatar

Зочин 2014-10-28 150.129.143.204

äèëîìûí àæëààðàà ë õèéãýýä ò¿¿íèéãýý èíãýæ íýðýëñýí íü ë þì áèø ¿¿. ÿìàð àìåðèêóóä ÿäàæ 1000-ã õóäàëäààä àâ÷èõñàí áèø.

Avatar

Зочин 2014-10-28 103.229.120.43

Буурал үсийг натуральный аргаар буцааж харлуулах боломжтой гэв healthnewsmn.blogspot.com

Avatar

Зочин 2014-10-28 103.229.121.3

Монголд хэрэггүй ээ Мэргэжлийн хяналтаас эхлүүлээд дарамтлах хувалзнууд их Материалаа ч авах боломжгүй Оруулж ирсэн материалыг чинь хил гаалийнхан чамайг гэмт хэрэгтэн шиг суулгаж байгаад ямар зорилготой ийм материал оруулж ирэв шинжилгээнд өг хахахаха /яг шинжилж харагдана ш дээ/ шинжилгээнд өгөхдөө материал бүрээс заавал их хэмжээтэй өг гэж хэлээд өөрсдөө авчихна Өө энэ улыг нь хүний биед хортой материалаар хийсэн байна гээд л зүтгэчихнэ Резиныг хүн идэхгүй шүү дээ гуталны ул юм байгаа юм гэхэд За чи юугаа мэдэж хүн загнаад байгаа юм бэ би ажлаа хийж байна гээд л маргааш чамайг гэмт хэрэгтэн болгоод монголчуудыг хорлох гутал үйлдвэрлэсэн байна гээд л бөөн юм болгоод чи мөнгө өгч байж тэд нарыг аргадаж байж арай нэг юм гутлаа үйлдвэрлэх гэсээр байтал нөгөө байцаагч нь солигдоод өөр байцаагч ирээд ахиад л эхнээсээ эхлэнэ Ийм газар ирээд хэрэггүй ээ Тамын тогоо шүү дээ

Avatar

Зочин 2014-10-28 103.229.121.3

Монголд хэрэггүй ээ Мэргэжлийн хяналтаас эхлүүлээд дарамтлах хувалзнууд их Материалаа ч авах боломжгүй Оруулж ирсэн материалыг чинь хил гаалийнхан чамайг гэмт хэрэгтэн шиг суулгаж байгаад ямар зорилготой ийм материал оруулж ирэв шинжилгээнд өг хахахаха /яг шинжилж харагдана ш дээ/ шинжилгээнд өгөхдөө материал бүрээс заавал их хэмжээтэй өг гэж хэлээд өөрсдөө авчихна Өө энэ улыг нь хүний биед хортой материалаар хийсэн байна гээд л зүтгэчихнэ Резиныг хүн идэхгүй шүү дээ гуталны ул юм байгаа юм гэхэд За чи юугаа мэдэж хүн загнаад байгаа юм бэ би ажлаа хийж байна гээд л маргааш чамайг гэмт хэрэгтэн болгоод монголчуудыг хорлох гутал үйлдвэрлэсэн байна гээд л бөөн юм болгоод чи мөнгө өгч байж тэд нарыг аргадаж байж арай нэг юм гутлаа үйлдвэрлэх гэсээр байтал нөгөө байцаагч нь солигдоод өөр байцаагч ирээд ахиад л эхнээсээ эхлэнэ Ийм газар ирээд хэрэггүй ээ Тамын тогоо шүү дээ

Avatar

Зочин 2014-10-28 202.21.106.121

ичиж явдаг юм бж

Avatar

Зочин 2014-10-28 202.21.106.121

чиж явдаг юм бж ккк гайхуулна ч гэх шиг_. бүүр элэг авчихлаа

Avatar

Зочин 2014-10-28 127.0.0.1

hi yaaj tanii gytalnaas zahialah ve plsssssss avmaar bn hayagaa uldeen yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж