Эмэгтэй дээд лигт зургаан баг тоглоно | News.MN

Эмэгтэй дээд лигт зургаан баг тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэй дээд лигт зургаан баг тоглоно

Сүүлийн жилүүдэд Монголын сагсан бөмбөг сэргэж, Үндэсний супер лиг зохион байгуулж эхлээд байгаа. Мөн гадаадаас өндөр ур чадвартай тамирчид Монголд ирж, багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт эхлэх байсан Үндэсний супер лиг түр хойшилсон юм. Учир нь лигийн багууд уулзалт хийж, ирэх сарын 14-ний баасан гарагт тэмцээнээ эхлүүлэхээр болжээ.

Мөн энэ жилээс эхлэн эмэгтэй дээд лигийг зохион байгуулахаар болсон бөгөөд зургаан баг өрсөлдөх аж. Мөн баг тус бүр нэг легонер тоглогчтой байх ажээ. Энэ жилийн эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь Таван Дохио", "Баянгол Гурван тамир", МУИС ХҮС, ШУТИС, "SBL Хасын Хүлгүүд", "Эхлэл" гэсэн зургаан баг өрсөлдөх юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж