Г.Пүрэвдорж “Нийслэлийн Хүндэт иргэн” боллоо | News.MN

Г.Пүрэвдорж “Нийслэлийн Хүндэт иргэн” боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Г.Пүрэвдорж “Нийслэлийн Хүндэт иргэн” боллоо

“Улаанбаатар үдэш”-ийн зохиогч хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж “Нийслэлийн Хүндэт иргэн” боллоо

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 120 дугаар  тогтоолоор  нийслэлийн 15 дахь  “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржид Нийслэлийн Хүндэт иргэний тэмдэг, гэрчилгээг гардуулж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Ард түмнийхээ сэтгэлд хоногшсон, цаг хугацааны явцад хуучиршгүй олон сайхан уран бүтээл тууривсан танд нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэж тодотгон хэллээ.

Харин “Нийслэлийн Хүндэт иргэн”, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж “Нийслэлдээ зориулж 1985 онд  Улаанбаатарын үдэш  дуугаа гаргаж өөрийн уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна. Би бол нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн цашдаа улам их  зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэлээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-28 202.179.29.177

shar hantaaztai humuust bol hezee ch oldohgui shagnal sayhan 2 ni avtobusnaas konductort huugduud buuj bnle

Avatar

сан***** 2014-10-28 127.0.0.1

Инженер хунд гавьяат жужигчин цол олгосонтой адил болж байна.Урлаг, соел, уран бутээлчидэд тор засаг гомдоохгуй шагнал олгож байгаа. Харин УБ хотыг хогжуулэхэд хувь нэмрээ оруулсан нийслэлийн тор, захиргааны болон харьяа байгууллагад ажиллаж байгаа хумууст энэ шагналыг олгож байвал зугээр юм. Зориулалт, жураманч тийм юм, Ийм хумууст олгоод байвал Урлаг соелын олон хумуус хундэт иргэн болж соелын тэргууний ажилтан тэмдэг шиг яваандаа нэр хундгуй шагнал болох болов уу. Харин хундэт иргэнээ арай оороор узэж хавтгайруулахгуй, шагнал урамшуулалтай болговол зугээр юм.

Avatar

Л.Б 2014-10-28 202.21.111.98

За, энэ бол яах аргагүй нүдээ олсон, Э.Бат-Үүл дарга буюу хотын удирдлагад баяр хүргэмээр шагнал болжээ. Харин тэр ихэр хүүхдүүдтэй гэр бүлд орон сууц өгсөнд хүмүүс Бат-Үүлд баяр хүргээд байсан нь ташаа зүйл шүү. Үнэндээ тэр гэл бүлд анх өндөр настан Доржпалам гэдэг хөгшин орон сууц хөөцөлдөж хотын захиргаагаар явахад хэн ч хүлээж аваагүй, Бат-Үүл дарга нь олдохгүй, 2-3 сар хүндрэл чирэгдэл болж байж сая шийдсэн асуудал учраас хотын удирдлагад үүнийх нь төлөө баяр хүргэмээргүй

Avatar

Зочин 2014-10-28 202.131.233.187

Эзнээ олсон шагнал бнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж