Даамын өсвөрийн ДАШТ эхэллээ | News.MN

Даамын өсвөрийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Даамын өсвөрийн ДАШТ эхэллээ

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр(10.26) Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэллээ. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж буй уг тэмцээний аваргууд ирэх арваннэгдүгээр сарын 1-д тодрох юм.

Тэмцээний эхний өрөгт хөвгүүдийн 8-10 насанд Б.Баярманлай, 11-13 насанд Ц.Чинзориг, охидын 8-10 насанд Б.Мөнхжин, 11-13 насанд Г.Дүүрэнбилэг, С.Энхтүвшин нар эхний хожлоо авчээ.

Тэмцээний дүнг ЭНД дарж үзнэ үү. Мөн тэмцээний талаарх мэдээллийг http://mondaam.mn дамжуулж байна.

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж