Оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо | News.MN

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэл, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн хамтран “Нүүдлээс суурьшилд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн үүх түүхийг судлах, сурталчлан таниулах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хүртээл болгох зорилготой бөгөөд уг арга хэмжээнд түүх, нийгэм, хот судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 9 их, дээд сургуулийн 36 оюутан оролцлоо.

  1. МУИС-9
  2. МУБИС-12
  3. СУИС-6
  4. ШУТИС-2
  5. ИЗИС-1
  6. УБИС-3
  7. Шинэ иргэншил дээд сургууль-1
  8. Шихихутаг дээд сургууль-1
  9. Их Монгол дээд сургууль-1 оюутан байна.


Хуралд Монголын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тэрчлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллаж байсан болон төрийн архивт хувийн хөмрөг үүсгэсэн ахмад буурлууд зэрэг 50 гаруй хүн урилгаар оролцсон.

Хурлыг нээж  Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун үг хэлсэн бөгөөд тэрээр нийслэлийн ойн арга хэмжээний хүрээнд анх удаа зохион байгуулж буй энэхүү оюутны эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн удирдлагууд онцгойлон ач холбогдол өгч буйг дурдаад цаашид хот судлал, судалгаа шинжилгээний ажил, нийслэлийн хөгжилд оюутан залуусынхаа оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа энэхүү хурлын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй талаар дүгнэн хэлэв. 

Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Пунсалдулам, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, Профессор Ж.Гэрэлбадрах, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар ажилласан.

Илтгэгчдийг 2 үе шатаар дүгнэж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар шатанд шалгарсан 15 илтгэлийг хэлэлцүүлж, тэргүүн 1-3 дугаар байр, тусгай 1 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Үүнд:

I байранд: С.ЭНХ-АМАР. МУБИС-Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн 4 дүгээр курсийн оюутан. “Их Хүрээний түүхэнд холбогдох нэгэн зургийн тухай” сэдвээр

II байранд: С.БАТНЯМ. МУБИС-НХУС-Түүх-3 дугаар курсийн оюутан. “Жибзундамба хутагтын хүрээ хэдэн удаа нүүсэн бэ?” сэдвээр

III байранд. Г.БОЛОРЦЭЦЭГ. СУИС-ийн Дүрслэх урлагийн дизайны сургуулийн 3 дугаар курсийн оюутан. “Хот суурингийн үүсэл хөгжил, түүнийг дагасан 100 орчим жилийн хувцаслалтын хувьсал” сэдвээр

Тусгай байранд. Ц.ЭНХЖИН, Д.БЯМБАЗАЯА. ШУТИС-БИАС Архитектурын ангийн магистрант. “Нүүдлээс суурьшилд шилжихэд тулгарсан байгалийн гэрэлтүүлгийн асуудал” сэдвээр тус тус  шалгарч “Шилдэг илтгэгч өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Бусад 11 илтгэгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн батламжилсан “БАТЛАМЖ”, мөнгөн шагналыг олгож урамшуулав.

Оюутан залуус маань хотын үүсэл хөгжлийн түүхээс гадна сонирхолтой агуулга сэдвээр сэдэвчилж илтгэл бичиж ирүүлсэн байна. Тухайлбал:

Д/д

Оролцогч оюутны овог нэр

Илтгэлийн сэдэв

Тайлбар

1

С.Батням /2/

 

Жибзундамба хутагтын хүрээ хэдэн удаа нүүсэн бэ?

МУБИС-НХУС

Түүх-3 анги

2

Ц.Энхзул

 

Монгол улсын Нийслэлийн нэршлийн тухай

МУИС-ШУС

Түүх-2 анги

3

Э.Эрдэнчулуун

 

Элбэг-Амгалант гацаа буюу Маймаа хотын тухайд

УБИС

Түүх-Хятад хэл-3

4

П.Энхдөлгөөн

 

Их хүрээний бүтэц зохион байгуулалт

МУИС-ШУС-ХУС

5

Д.Намжилдорж

 

Нийслэл хүрээний нүүдлийн учир шалтгааны тухай нэгэн санал

УБИС

Түүх-Япон хэл-3

6

Л.Энхсаруул

 

Нийслэл дэх халуун усны газрын түүхээс

МУБИС-НХУС

ТНС-3 анги

7

О.Цэрэнпунцаг

 

Нийслэл хүрээний нүүдэл суурьшлын тухай асуудалд

УБИС

Түүх-Хятад хэл-2

8

Б.Цэрэннадмид

1933 онд нийслэлд болсон үерийн түүхийн асуудалд

МУБИС-НХУС

ТНС-3 анги

9

Д.Бямбазаяа

Нүүдлээс суурьшилд шилжихэд тулгарсан байгалийн гэрэлтүүлгийн асуудал

ШУТИС-БИАС

Архитектурын ангийн магистр

Ц.Энхжин /4/

10

Б.Анужин

XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээний ахуйн соёлын зарим асуудалд

МУБИС-НХУС

ТНС-3 анги

11

Г.Болорцэцэг /3/

Хот суурингийн үүсэл хөгжил, түүнийг дагасан 100 орчим жилийн хувцаслалтын хувьсал

СУИС-ДДУС

Хувцас дизайн-3 анги

12

Э.Ариунзаяа

Анхны нисэх онгоцыг худалдан авахад Нийслэлчүүдийн оруулсан хувь нэмэр

МУБИС-НХУС

Түүх-3 анги

13

О.Пүрэвсүрэн

Хот суурингийн үүсэл хөгжил

СУИС-ДДУС

Хувцас дизайн-3 анги

14

С.Энх-Амар /1/

Их хүрээний түүхэнд холбогдох нэгэн зургийн тухай

МУБИС-НХУС

ТНС-4 анги

15

Х.Нандингэрэл

Улаанбаатар хотын анхны дарга М.Баярын тухай бодол, эргэцүүлэл

МУБИС-НХУС

Түүх-3 анги

Энэхүү арга хэмжээ нь оюутан залуусын хувьд улс эх орныхоо түүхийн нэгэн зурвас үеийн талаар тодорхой цэгцтэй үнэн бодит мэдлэг, мэдээлэл олж аваад зогсохгүй, Монгол орны нүүр царай болсон нийслэлийн Улаанбаатар хотын 375 жилийн хугацаанд танигдашгүй болтол өөрчлөгдөн хөгжсөн түүхэн замнал, ололт амжилт, тэрчлэн тулгарч байгаа бэрхшээл, түүнийг арилгах арга зам, асуудал сэдвийн талаар санал дүгнэлтээ илэрхийлж, тодорхой асуудлыг дэвшүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болсон гэж дүгнэж байна.

Шилдэг 4 илтгэгчдийн илтгэл бүтээлийг Улаанбаатар хотын төв хэвлэл, “Нийслэл таймс” сонинд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэвлэж, олны хүртээл болгохоор ажиллаж байна.

Залуучуудын маань оюуны бүтээл, судалгаа шинжилгээний ажил нийслэл хотын  хөгжилд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж