Хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх байхгүй | News.MN

Хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх байхгүй

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн талаар Сангийн яамны мэдээллийг сонсчээ. Сөрөг хүчний зүгээс орон нутагт баригдах 400 гаруй обьект санхүүжилтгүй балгас болох гэж байгаа учраас дуусга гэсэн тулган шаардалт өгсөн нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай огт уялдаагүй байна гэж АН-ын бүлэг үзсэн байна. Тодруулбал орон нутаг дахь 400 гаруй обьектыг дуусгах  санхүү, эдийн засгийн боломж байгаа эсэхийг харах ёстой гэв. Царцаасан обьектуудыг барьж дуусгахад хоёр их наяд төгрөг шаардлагатай юм байна. Түүнчлэн АН-ын бүлгээс өмнөх Засгийн газрын авсан 580 сая ам.долларын зээлийг 2017 оны гуравдугаар сард, Шинэчлэлийн Засгийн газрын авсан  Чингис бондын 500 сая ам.долларыг зээлийг 2018 онд төлнө. Их наяд гаруй доллар төлөхийн тулд аль аль тал улс төрөө орхиж, асуудлыг эрүүлээр харах ёстой гэж үзжээ. Өрийн хэмжээг нэмэх боломжгүй бол хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэгт анхаарал хандуулахаар болсон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрд хавчигдаж гараа хумхиж суух цаг биш. Төмөр замаа эрчимтэй барих, Оюутолгойн далд уурхайг ажиллуулах, тавантолгойн менежментийг өөрчлөх гээд ажил их байгааг Ерөнхий сайд хэллээ. Тиймээс энэ долоо хоногт багтаан Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөллийн баталсны дараа 2015 оны төсвийг хэлэлцэн батлах нь зүйтэй” гэсэн юм. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2015 оны Төсвийн тухай  төслийг хэлэлцэх байсан ч олон нарийн мэдээллийг судлах шаардлага гарсан учраас ажлын хэсэг байгуулжээ. Төсвийн зарим эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудалд нийслэл, зарим аймгууд өөр санал илэрхийлж байгаа учраас харилцан хэлэлцүүлэг хийж байж шийдвэрлэхээр түр хойшлуулсан байна. Ингээд бүлгийн хуралдааны мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Цөөнхийн бүлэг  зөвшөөрах  эсэх нь хамаагүйгээр өрийн хэмжээг нэмээд явах боломж байна уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн 3/2 нь батлах учиртай. Бид УИХ-ын 3/2-ыг бүрдүүлж чадахгүй байгаа учир Ардын намынхнаас маш олон удаа гуйсан. Таван тэрбум ам.долларын бонд босгох шийдвэрийг УИХ-аас баталчихсан. Үүний 1.5 тэрбумыг авчихсан. Үлдсэнийг нь авъя гэхээр УИХ дахь үл ойлголцол хойш нь чангаагаад байна. Өөрөөр хэлбэл, нэг гараараа ав гээд гар барьчихаад нөгөө гараараа авч болохгүй гээд хориглочихоод байна. Үүнийг улс орныхоо эдийн засгийг бодоод эрүүлээр ярья гэхээр тэд үгүй гээд байгаа юм. Үгүй гэж байгаа бол бид ямар улс орноо баллалтай биш бололцоогоо ашиглах ёстой. Гадаадын эргэлзээ хөрөнгө оруулалт хүлээлтэд орчихсон байгаа. Монголд хөрөнгө оруулахгүй гэсэн хүн байхгүй. Гагцхүү энэ улс төрийн тогтворгүй байдал нь хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс улс төрийн тогвтвортой байдлаа бий болгочихоод цаашаа явахад өнөөдрийн олонхид асуудал байхгүй.

-Тавантолгойг хувьчлах асуудал яригдаж байгаа юу?

-Тавантолгойн менежментийн хувьчлалын асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор  Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх компаниудын журам батлагдсан. Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 1-нд дууссаны дараа менежментийн хувьчлал хийгдээд явна гэсэн бодолтой байна. Энэ өвөлд багтааж ажлыг хийж шалгарсан компаниуд хөрөнгө оруулалтаа хийх нь зөв. Үүнийг валютын урсгалыг  нээх бас нэгэн  боломж гэж харж байна.

-2014 оны төсвийн тодотголыг хийгээд эргээд 2015 оны төсвийг батлах нь чамбай төсөв болох баталгаа байна уу. Бодит зардлаа танах боломж байна уу?

-Арваннэгдүгээр сарын 15-нд 2015 оны Улсын төсвийг батлах ёстой. Төсвийг хэтрүүлж хэлэлцсэн  ч хуулийн санкц байхгүй. Хугацааны хувьд маш давчуу гэдгийг хэлж байсан. Тэгсэн ч улстөржсөөр байгаад хугацаа тулчихлаа. Гэхдээ хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх байхгүй. Нэг талаас зардлаа тана гэсэн ч нөгөө талаас царцаасан хөрөнгө  оруулалтыг барь гээд байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд дур зоргоор маш олон обьектыг барьж, түүнийгээ санхрүүжүүлэх эх үүсвэргүй болсон нь царцаасан обьектыг бий болгосон. Үүнийг дуусгах мөнгө санхүүгийн боломж байхгүй байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-27 150.129.142.14

man-ynkhnaas oligtoy yum khuleekh kheregguy , ted nar tertei terguy mongol ulsyg muu muukhai bailgakhyg khusdeg , ted naryg tookhguy ta nar tur zasgiin ajlaakhiigeed yaw ,

Avatar

Зочин 2014-10-27 123.243.149.98

Oorsdoo ashigtai yumaa huch turj batachihaad bolohgui yum garanguut MAN gatsaagaad b na gej yariad baih yum yamar uchirtai AN be ardchilaliin toloo uhtlee zutgesen bidnii zutgel ruu us tsatsaj b na daa.

Avatar

Зочин 2014-10-27 123.243.149.98

Oorsdoo ashigtai yumaa huch turj batachihaad bolohgui yum garanguut MAN gatsaagaad b na gej yariad baih yum yamar uchirtai AN be ardchilaliin toloo uhtlee zutgesen bidnii zutgel ruu us tsatsaj b na daa.

Avatar

Зочин 2014-10-27 150.129.141.137

АН-ынхан "Бидний тавьсан өрийг үр хүүхдүүд минь төлнө биз" гэж солиордог ЕС-даа зайлуулаарай.Яагаад сэтгүүлчид энэ тухай асуухгүй байгаа юм бэ?

Avatar

Зочин 2014-10-27 202.21.106.101

2012 оны өмнөх олон барилгыг барь гэсэн нам нь ам гарсан хүнтэйгээ хариуй л даа.Хотыг нүхэлсэн,явах газаргүй болгосон хотын дарга нараас аваачээ??? Удс орны харицаж байгаа,олонр нь болсон л юм бол өөрсдийнхөөрөө хийгээд хариуцлагаа үүррэд хийгээч дээ?Цөөнх-мушгианууд тэртэй тэргүй та нарыг унагах ,муулах гэж байгаа учрааc-илэрхий харагдаж байгаагаас та нар гарцаа сонго! ажллаа!Амжилт!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж