Засаг даргын 14 хоног тутмын шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Засаг даргын 14 хоног тутмын шуурхай зөвлөгөөн боллоо

Өнөөдөр аймгийн Засаг даргын 14 хоног  тутмын хэлтэс агентлагийн дарга нартай хийдэг ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

    Тус шуурхай нь цаг үеийн мэдээ мэдээлэл солилцох, үүрэг даалгавар өгөх, биелэлтэд хяналт тавих зэрэг чухал ач  холбогдолтой мөн энэ үеэр аймгийн Засаг дарга нь ажлаа авснаас хойш харьяа 36 хэлтэс албад түүний харьяа газруудаар явж ажилтай нь танилцаж санал хүсэлтийн нь сонсоход нийт 51 хүсэлт ирснийг хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлан тавилаа.

    Нийт асуудлын 40 буюу 71,4 хувь биелсэн, 23,2 хувь нь шийдвэрлэх шатандаа, 3 хувь нь тодорхой шалтгааны улмаас хүлээгдэж байна.

Эх сурвалж: http://erdenet.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж