З.Буянхишигийг ангийнхантай нь хотоор аялуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

З.Буянхишигийг ангийнхантай нь хотоор аялуулжээ

Нийслэлийн өдрийг угтан зарим хүүхэд залуусыг Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд Монголд сурч байгаа гадаад оюутнууд болон Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буй 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг хүүгийн ангийнхан, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудыг  оролцуулжээ. Аялалд оролцогчид Үндэсний түүхийн музей, Богдхан уулын Их тэнгэрийн амны хадны зураг, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв зэрэг газруудтай танилцсан байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж