Ж.Батзанданг намаасаа хөөгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданг намаасаа хөөгөөгүй гэв

­Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдсэн Ж.Батзандан гишүүний үйлдлийг эсэргүүцэж АН-ын салбар хороод, гишүүд, дэмжигчдээс намынхаа Хяналтын ерөнхий хороонд “Ж.Батзандан гишүүн МАН-ын албан бичигт гарын үсэг зурсан явдал нь жирийн гишүүд бидний хичээл зүтгэлийг үгүйсгэж байгаатай утга нэг. Энэ үйл явцад туйлын харамсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Ж.Батзанданг уг шийдвэрээсээ татгалзаж, алдаагаа залруулахыг шаардаж байна. Мөн Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын гишүүдтэй нийлж гарын үсэг зурсан Ж.Батзандан гишүүний уг үйлдэлд намын дүрмийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэх гомдол ирсэн.

Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад  “Энд болж буй улс төрийн үйл ажиллагаанаас болж манай намынхан хаа хаанаа савлах шаардлагагүй гэдгийг орон нутгийн намынхандаа онцолж хэлмээр байна. Ардчилсан нам гэдэг ганцхан нам байгаа учраас  цаашид ойлголцоод явах нь чухал болохоор танай, манай гэсэн талцлыг өдөөх хэрэггүй. Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй. Ж.Батзандан гишүүн бүлгийнхээ хуралд суугаад, оролцоод явж байна. Харин асуудал үүсэх юм бол намын дүрмэнд маш тодорхой зүйл заалтаар заасан байгаа” гэх хариулт өгсөн байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж