530 тэрбумын зардлыг бууруулах боломжтой гэв | News.MN

530 тэрбумын зардлыг бууруулах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

530 тэрбумын зардлыг бууруулах боломжтой гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Засгийн газарт буцаан татаж дахин өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг сул, иргэд рүүгээ чиглэсэн дорвитой дэмжлэггүй төсөв болсон гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Ялангуяа цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, таван төсөвтэй болсныг нэг болгох шаардлага хангагдаагүй, ДНБ-д эзлэх өрийн босгыг 90 хувьд хүргэхийг дэмжихгүй, хөрөнгө оруулалт нь царцаагдсан 328 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.  

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэрээр ирэх онд хөрөнгө оруулалтыг задаргаагүй, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй ерөнхий дүнгээр нь төсөвт тусгасныг шүүмжиллээ.  Тиймээс объект нэг бүрийг мөнгө санхүүтэй нь төсөвт тусгаж баталж өгөх ёстой гэсэн юм. Мөн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор өгөгдсөн зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих үүрэг ирэх оны төсвийн төсөлд огт хэрэгжсэнгүй. Төсвийн төсөлд урсгал зардлыг 11.5 хувь буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ бууруулах бодлогын эсрэг байгааг шүүмжилсэн. Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой гэж үзлээ. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлнэ гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн ирэх оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангаас анхаарал халамж нэн тэргүүн хэрэгтэй зорилтот бүлгийнхэнд сар бүр 20 мянган төгрөг олгох шаардлагатай байгааг онцлов. Ажилгүй, орлогогүй эмзэг бүлгийнхэнд энэ мөнгө маш их хэрэгтэй нь орон нутагт ажиллах үеэр мэдрэгдэж байгааг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцоллоо. Мөн одонтой эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг нэмэгдүүлэх, оюутнуудын тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөг болгож, зөрүүг төсөвт суулгах нь зүйтэй гэж үзжээ.

С.ОТГОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-27 202.179.11.58

Ингэж популизм хийснээ их сайн ажиллаж байгаа гэж ойлгож байгаа байхдаа. Татвар нэмэхгүй зээл авахгүй тэгээд яаж цалин тэтгэвэр нэмж, халамжийн мөнгө тарааж, сонгуулийн шоу болгож үрэн таран хийсэн обьектуудаа дуусгах болж байна. Иргэдийг харанхуй байлгаж ингэж тоглодог цаг нь өнгөрсөнийг ойлгох хэрэгтэй

Avatar

сан***** 2014-10-27 119.40.97.18

даргын гар утасны мөнгө, зөвхөн даргад зориулсан тээврийн зардал, ТАХ-ийн унаа, хоолны хөнгөлөлт, байгууллагын дэд буюу орлогч дарга, зөвлөх, туслах, нарийн бичгийн дарга, баяр тэмдэглэдэг зардал, гадаад томилолт зэргийг бүрэн хасах хэрэгтэй. харин байгууллага бүрт архив бичиг хэргийн ажилтан, нярав, хүний нөөцийн ажилтантай болно.

Avatar

Зочин 2014-10-27 112.72.13.111

чадваргүй үхдэлүүд зайлаа

Avatar

Зочин 2014-10-27 103.229.122.23

МАНгарууд зайлаа

Avatar

Оюунхоролмаа 2014-10-27 112.72.13.33

Оюутанд өгөх мөнгө нэмэгдэх тусам оюунхоролмаагийн хураах мөнгө шууд хамааралтайгаар өсөх болохоор энэ авгай ардын хүүхдийг бодсондоо биш цаагуураа өөрийнхөө ашгийг л тооцож суугаа

Avatar

Зочин 2014-10-27 103.229.123.42

eniig odoo yamar balainuud ni songodog bna aa kkkkkkk

Avatar

Зочин 2014-10-27 103.229.123.42

shal balia amitan

Avatar

Зочин 2014-10-27 103.229.123.42

ene neg durak nomgyun zovlon boliosoi

Avatar

Зочин 2014-10-27 114.167.41.5

яасан гэж энэ оюутан нэртэй хоосон тархитай хүмүүст хавтгайруулан тэтгэлэг олгоод, одоо тэрийг нь нэмэх хэрэгтэй гээд солиороод байгаа эргүү тархинууд вэ? хүн болгон дээд сургууль орох албатай юу? чаддаг нь сураад чадахгүй нь эртхэн ажил хийгээд явж байсан нь дээр. хаана байна тэр олон мянган тэтгэлэгээр сураад улсаа хөгжүүлсэн оюутнууд? зөв ч бичиж чадахгүй, хэлгий яриатай хүмүүс төгсөж байна. хүмүүст зүгээр мөнгө өгнө гэж ярьсаар байгаад ирэх сонгуулиар гарна гэж байгаа юм байх да? тэрний ажилын байр, үйлдвэр гэж нэг ч ярихгүй шүү, муусайн малан жаазнууд. мал байсан бол алаад идчихгүй юу, яаж ч болохгүй мангарууд!!!

Avatar

Зочин 2014-10-27 150.129.143.78

Шинэ хотын төвийн урд байрлалтай,/дархан эмээлт рүү салдаг 3 замын уулзварын зүүн урагшаа / 1-2 тал хашаа татах л үлдсэн хашаандаа тогтой, хөдөө аж ахуйн ногоон тракторуудтай хашааны баруун урд байрлалтай. Төв замаасаа 300м,шинэ авто захаас 200м, Хурдны замын трастаас 100м зайтай, урагшаа хойшоо газраа өргөтгөх боломжтой, үйлдвэр аж ахуйн зориулалттай, эрүүл тэгш 1 га газар зарна. Утас 88050098

Avatar

зочин 2014-10-27 49.0.154.42

их хурлын гадаад томилолтыг бүрэн хасах, хэрэгцээ багатай гадаадад байгаа элчин яамыг цөөлөх, төрийн захиргааны унаа, холбооны зардлыг 50 хувиас доошгүй буулгах арга хэмжээ авахгүй бол иргэд үнийн хөөрөгдөлд сөхөрлөө. сонгуулийн хугацаанд л тансаглаж авья гээгүй юм бол ард түмний амьдралыг доордуулахгүйн тулд тансаглалаа хэр зэрэг танав гэдгээр АН цаашид төрд байх эсэх нь шийдэгдэх байхдаа

Avatar

Зочин 2014-10-27 150.129.140.202

Nom erdemgiui arhi dars uuj bar hesdeg baisan hun ochood ih hurald suugaad ulsiin bodlogo bolovsruuldag bolchih yum.

Avatar

zzzzzzzzzzzzzz 2014-10-27 180.149.93.14

ene no-toibayar yariad baigaa toonuudiinhaa uchriig oldog bolov uu

Avatar

зочин 2014-10-27 202.126.91.159

Эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах гэсэн саналыг 100 хувь дэмжиж байна

Avatar

Зочин 2014-10-27 127.0.0.1

Toriin tansaglal herees heterlee ene AN..tom jeep unaagui darga alga..zov demjij b na.

Avatar

Зочин 2014-10-27 127.0.0.1

Toriin tansaglal herees heterlee ene AN..tom jeep unaagui darga alga..zov demjij b na.

Avatar

HDFHDFHDF 2014-10-27 203.194.118.18

NOVSHNUUDAA TA NAR 20000-G OORSDOOSOO OG XUTSAAD MONGO TARAAX YM DONGOSOOD BAIX YM XUMUUSIIGIIG AJILTAI BOLGO

Avatar

jervis 2014-10-27 150.129.141.212

Hey yavj shorondoo ortsgoo!!!!!!!!!!!

Avatar

111 2014-10-27 202.179.20.233

Оюунхорол оюутануудаасаа авдаг мөнгөө өөрөө багсагах хэрэгтэй.

Avatar

zochin 2014-10-27 150.129.140.94

unen khudlyg ni oroo duureg khoroodooroo yavaad kharchikh yamar tom baishind yamar olon khoolny sav suutdgaaj baina gej bodoj baina ter hemjeegeeree l mongo avilga 2 ursaj baina shuu dee

Avatar

Зочин 2014-10-27 122.201.28.4

harah tsarainii hudlaa yarij baigaa nohduud

Avatar

Зочин 2014-10-27 202.21.106.101

хөгшид бидний нэрийг мөн ч их барих юм даа??Тэгээд өрийг нь дарах гэж дараагийнх нь махлагдаж та нарын амны зугаа болгож та нар хөгшид бидэнд хайр зарлан сонгуулийн шоу болгомоор байна уу?? Төрийг байгаагаар нь ажиллуул! Бид бүсээ чангалаад тэснэ.Дараа нь төр хараж үзнэ.харин Бид нарыг өмнөө бүү барь?Дахиад л та нарыг сонгохгүй нь ойлгомжтой!!

Avatar

Зочин 2014-10-27 203.91.119.100

Ямар хөгшин хэнд зориулж бичвээ. Чи ард түмний өмнөөс бүсээ чангална гэдэг хэн вэ?. 21-р зуунд бид өлсгөлөн амьдрахгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж