Д.Оюунхорол: Иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна | News.MN

Д.Оюунхорол: Иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газарт буцаан татаж дахин өргөн барьсан ч үнэхээр сул, иргэд рүүгээ чиглэсэн дорвитой дэмжлэг байхгүй төсөв болсныг бүлгийн гишүүд онцлон тэмдэглэжээ. Ялангуяа цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, таван төсөвтэй болсныг нэг болгох шаардлага хангагдсангүй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Мөн ДНБ-д эзлэх өрийн босгыг 90 хувьд хүргэхийг дэмжихгүй, хөрөнгө оруулалт нь царцаагдсан 328 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэрээр ирэх онд хөрөнгө оруулалтыг задаргаагүй, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй ерөнхий дүнгээр нь төсөвт тусгажээ. Тиймээс объект нэг бүрийг мөнгө санхүүтэй нь төсөвт тусгаж баталж өгөх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Мөн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор өгөгдсөн зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих үүрэг ирэх оны төсвийн төсөлд огт хэрэгжсэнгүй. Төсвийн төсөлд урсгал зардлыг 11.5 хувь буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ аль болохоор бууруулах ёстой. Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой гэж үзлээ. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлнэ гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн ирэх оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангаас анхаарал халамж нэн тэргүүн хэрэгтэй зорилтот бүлгийнхэнд сар бүр 20 мянган төгрөг олгох шаардлагатай байгааг онцлов. Ажилгүй, орлогогүй эмзэг бүлгийнхэнд энэ мөнгө маш их хэрэгтэй нь орон нутагт ажиллах үеэр мэдрэгдэж байгааг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Мөн одонтой эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг нэмэгдүүлэх, оюутнуудын тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөг болгож, зөрүүг төсөвт суулгах  ёстой гэв.  

Эх сурвалж http://www.info.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aagii 2014-10-27 202.70.45.248

hiih uedee hiij chadaagui baij…hiih bolomjgui uedee bitgii tenegt…

Avatar

asa 2014-10-27 202.179.20.242

yum hiisen dur bitgii garga Zavchan aimag Tes sumand baigaa mahnii uildver nutgiin irgeded yamarch uguuj alga.uuniigee avaad zailaarai

Avatar

Зочин 2014-10-27 103.229.122.97

Zob yrisan bn shvv . Zorigtoi ajil . Amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж