Таван тэрбумын үнэ бүхий тамхийг битүүмжилжээ | News.MN

Таван тэрбумын үнэ бүхий тамхийг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Таван тэрбумын үнэ бүхий тамхийг битүүмжилжээ

Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос есдүгээр сарын 17-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан хүсэлт гаргасан байна. Энэ дагуу БНСУ-аас “Алтангадас Трейд” компанийн импортлосон таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ЭССЭ” тамхины сав, баглаа боодол, шошгололтыг шалгаж, манай улсын хууль тогтоомж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцын зарим заалтыгг зөрчсөнийг тогтоолоо.

“ЕSSE Lights” тамхины хайрцган дээрх “Lights”, “ЕSSE Change” тамхины хайрцган дээрх “Капсулыг чихвэл зөөлөн амт нь гаатай сэнгэнэсэн амтаар солигдоно”, “Хоёр төрлийн амтыг өөрийн хүссэнээр” гэсэн бичиг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийн 11 дүгээр зүйлийн 11.1/а/ дахь “бүх тамхин бүтээгдэхүүний сав, шошго нь тамхин бүтээгдэхүүний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эрсдэл, утааны талаар буруу төөрөгдүүлсэн, хуурамч ойлголт өгөх зэргээр тамхин бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх. … Энэ нэр томъёонд “бохь багатай”, “хөнгөн”, “маш хөнгөн” буюу “зөөлөн” зэрэг орно” гэсэн заалт, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.7.6 дахь ”тамхины хайрцаг, сав баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх“ гэсэн заалтыг зөрчжээ.

“ESSE” /Soun/ нэрийн тамхин дээрх эрүүл мэндийн хор нөлөөний зурган анхааруулга нь тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн 50 хувьд хүрэхгүй байгаа нь Тамхины хяналтын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Иймээс “Алтангадас Трейд” компанийг тамхиа зах зээлээс буцаан татах үүрэг өгч, агуулахад нь байсан 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun” тамхийг битүүмжиллээ. Энэ зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Нийслэлийн прокурорын газар үзсэн тул асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн худалдаанд гаргасан тамхийг тамхи, хууль бусаар олсон орлогыг хурааж эхэллээ.

“Алтангадас Трейд” компани нь таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 5579 хайрцаг /нэг хайрцагтаа 50 блок/ тамхийг 2014 оны есдүгээр сарын 3-5-ны өдөр улсын хилээр оруулсан бөгөөд агуулахад 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun” тамхи хадгалагдаж байна.

Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zaluuchuud 2014-10-27 160.84.253.236

Ulsiihaa hileer zugeer bainaa, standart hangaj bainaa, hudaldaj bolnoo gej zuvshuuruud oruulj ircheed daraa ni ingeed huraagaad avchihaj bolohgui biz dee,

Avatar

хувийн хэвшил эзэмшигч 2014-10-27 103.229.123.76

Хувийн хэвшилээ ад үзэх нь буруу!!!! өнөөдөр татварын орлого чинь хувийн хэвшлийнхнээс бүрдэж, тэр төсвөөр нь ард түмэн голоо зогоож яваа. өөрсдөө тархины тураалд орчихсон, ажилгүй залхуурч ядууралд орчихоод байгаа хүмүүс битгий бусдад атаархаа. аливааг ул сууртай бодож үз. тэгээд ч энд эдний компаны өрсөлдөгчдийн хар PR давхар явуулга явж байгаа биз гэдэг нь ч харагдаж байна. гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж үнэн шүү. энэ мэт зүйлийг ажиллаж хөдөлмөрлөж чаддаг бизнесмен хүн л ойлгоно.

Avatar

zochin13 2014-10-27 112.72.13.236

bas neg mongol company helmegdej ehellee..estoi nogoo ene ch nileen deerees shidsen tom chuluu gedeg l b.a daa…anh hileer orj baihad ene asuudlaa jariagui baij…

Avatar

h 2014-10-27 127.0.0.1

hileer orj irj bhad ni mergejiliin hyanaltiin hund surtaltai buduun buduun garuud yugaa shalgaj bsan yum be? tavan terbumaa huraalgaj bgaa kompani bol buruugui shuuudee haramsaltai yum biznes erhlegch ingej daramtlaad

Avatar

зочин 2014-10-27 150.129.143.240

Тамхинд биш талханд мөнгөө зарцгаая. Монголчуудаа үр удам, цэцэг шиг үрсээ тамхины хор хөнөөлөөс хамгаалцгаая.

Avatar

17 2014-10-27 59.108.89.69

17 чингэлэг спирт яалаа

Avatar

Зочин 2014-10-27 202.21.113.140

bolj umhii tamhichidiin horiig taarsan gazar n ustga

Avatar

Зочин 2014-10-27 103.229.122.97

Zuv naad horooo uter turgen ustga

Avatar

esse tatdag hun 2014-10-27 202.179.10.74

boloo tegej hiih yumaa olj yadsan yumnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж