Ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө | News.MN

Ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэн хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор Цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг Батлан хамгаалахын Их сургуулийн “Шар хадны сургалтын төв”-д зохион байгууллаа. Тэмцээнд 9 дүүргийн 90 гаруй дүйцүүлэх албан хаагчид оролцож ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

-Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн “Хар Сүлд” баг
-Дэд байранд Чингэлтэй дүүргийн “Дуулга” баг
-Гутгаар байранд Хан-Уул дүүргийн “Ялалт” багууд “Шилдэг оролцогч”-оор Багахангай дүүргийн дүйцүүлэх албан хаагч Д.Гарьд нар тус тус шалгарлаа гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж