УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2014.10.27/ БНХАУ-д хүрэлцэн ирлээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчдийг БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хорооны дарга Ли Лихуй, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар угтан авлаа.

 УИХ-ын даргыг тус улсад албан ёсны айлчлал хийж буйд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хорооны дарга  Ли Лихуй талархал илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж, "Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах юм.

  Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны  дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж