Ичиножёо А.Ичинноровт сэкивакэ цол олгожээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Ичиножёо А.Ичинноровт сэкивакэ цол олгожээ

Монголын шинэ од Ичиножёо А.Ичинноров ирэх сарын башёд сэкивакэ цолтойгоор барилдахаар боллоо. Тэрээр өнгөрсөн Аки башёд маэгаширагийн 10-с барилдахдаа13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Тэрээр озэки Кисэносато, Гоэйдо, ёкозүна Какүрюү М.Ананд нарыг өвдөг шороодуулж, тэмцээний найм дахь өдөр Икиойд, 14 дэх өдөр ёкозүна Хакүход унасан билээ. Дээд зиндаанд анхлан барилдахдаа тэмцээний сүүлийн өдөр хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явсан тэрээр хоёр гол шагналыг хүртсэн юм.

Энэ жил 21 настай Ичиножёо А.Ичинноров Сүмогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгсөж, энэ сарын 3-д гэрчилгээгээ гардан авчээ. Харин түүнтэй хамт суралцаж байсан нэг ангийнхан нь доод зиндаанд барилдсан хэвээр байгаа юм.

Намрын тэмцээний тусгай шагнал:

Кантошёо дайчин барилдааны шагнал – Ичиножёо А.Ичинноров ("Минато" дэвжээ)

Шүкүншё гарамгай барилдааны шагнал – Ичиножёо А.Ичинноров ("Минато" дэвжээ)

Гиношёо уран барилдааны шагнал – Аминишики ("Исэгахам" дэвжээ) тус тус хүртсэн билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж