УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл мэдээлэл хийв

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Иргэний Зориг Ногоон Намын Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, УИХ-дахь намын төлөөлөл идэвх санаачилгатай ажиллаж байгаа, Шинэчлэлийн засгийн газрын үндсэн чиг үүргийн яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг удирдаж, багагүй ажил амжуулж, цөөнгүй ажлыг санаачлан эхлүүлснийг онцоллоо. Түүнчлэн 2012 оны 07-р сарын 19-ны өдөр Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон нам “Хамтарсан засгийн газар байгуулан ажиллах гэрээн”-дээ тууштай байж, Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой ажиллахад улам их хувь нэмэр оруулж ажиллахаар болсноо дуулгасан юм.


С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж