Эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалт боллоо | News.MN

Эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр БНХАУ-Монгол Улсын Эрчим хүчний салбарын Анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Жан Юүчин, Монгол Улсын талаас Уул, уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт нар даргалав.

Уулзалтаар БНХАУ, Монгол Улсын хооронд байгуулсан Урт болон Дунд хугацааны Стратегийн иж бүрэн түншлэлийн баримт бичиг, хуучнаар Эрчим хүчний яам,  БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газар хооронд байгуулсан Санамж бичгийг удирдлага болгон эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан гол гол асуудлуудыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд тодорхой сэдвүүдээр санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэв.Тухайлбал, хоёр орны хоорондын эрчим хүчний худалдаа, сэргээгдэх эрчим хүч, нүүрсний уурхайг түшиглэсэн том чадлын цахилгаан станц барихад БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр экспертүүдийн баг байгуулж хамтран ажиллахаар тогтов.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоригт 2014-10-27 150.129.142.31

Шивээ-Овоогийн уурхайд Хятадуудад цахилгаан станц бариулаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж