Ажиллагсадын 44.7 хувь нь тогтмол орлоготой

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Ажиллагсадын 44.7 хувь нь тогтмол орлоготой

Үндэсний статистикийн хорооноос цаг ашиглалтын судалгааны тайланг инфрографик байдлаар нийтэлсэн байна. Тодруулбал, монголчуудын цаг ашиглалт ямар байгааг тодорхойлох энэхүү судалгааг ҮСХ дөрвөн жилд нэг удаа хийдэг ажээ. Энэхүү судалгаа 2000 оноос туршилтын байдлаар хийж эхэлж, өнөө хүртэл ийнхүү хоёр тайлан гараад байна. Хамгийн сүүлийн буюу 2011 оны байдлаарх цаг ашиглалтын судалгаанд улсын хэмжээнд 4000 өрх хамрагдсан бол дараагийн судалгаа 2015 онд гарах ажээ.

Судалгаанд хүүхдүүдийн тоглох, боловсролдоо зарцуулах цаг, ажил хөдөлмөр эрхлэгчид, хот, хөдөөгийн иргэдийн цаг ашиглалтын ялгааг гаргасан байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж