Компьютер тоглоом хүүхдийн англи хэлний чадварт тустай

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Компьютер тоглоом хүүхдийн англи хэлний чадварт тустай

Компьютер тоглоом хүүхдийн англи хэлний чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Шведийн Гётеборгийн их сургуулийн судлаачид 10-11 настай хүүхдүүдэд судалгаа хийсний дүнд компьютер тоглоом тоглодог хүүхдийн англи хэлний чадвар бусад хүүхдээс илүү байдаг болохыг тогтоожээ. Тухайлбал, интернэтээр шууд холбогдон олуулаа харилцан тоглодог тоглоомууд хүүхдийн англи мэдлэгт илүү сайн нөлөөтэй байдаг аж. Уг төрлийн тоглоомд дэлхийн өнцөг буланд байгаа олон хүн холбогдон хоорондоо англи хэлээр харилцах шаардлагатай байдаг аж. Сургуулиас гадуур англи хэлээр бусадтай харилцах нь хүүхдийн хэлний мэдлэгт маш чухал нөлөөтэй байдаг гэж Гётеборгийн их сургуулийн багш Рис Шестин тайлбарласан байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж