АН, МАХН-ын дарга нарын гарын үсгийг нийлүүлсэн хуурамч гэрээний хавсралт үйлдсэн гэх асуудлаар өнгөрсөн баасан гаригт мэдэгдэл хийсэн. ТЕГ-аас уг асуудлыг шалгаад МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Н.Дэмбэрэл нарын ажилтнууд уг гэрээг хуурамчаар үйлдсэн болохыг баримтаар тогтоосон гэсэн юм. ТЕГ-аас ийм мэдээлэл хийсэнтэй холбогдуулан МАН-ын зүгээс Тагнуулын ерөнхий газар прокурорын зөвшөөрөлгүйгээр Ерөнхий сайдын тушаалаар хууль зөрчин намын байр луу нэвтэрч, ажилтнуудыг байцаасан гэж буй. Харин өнөөдөр МАН-ын бүлэг дээрх асуудлыг мөн хэлэлцжээ. Ингээд хуурамч гэрээний асуудлыг ТЕГ шалгах нь тус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг мөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтад явагдсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тэгвэл АН-ын бүлгийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, ард түмнийг хагаруулдах увайгүй улс төр хийсэн нь төрийн эсрэг гэмт хэрэг учраас Тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзжээ.
С.ОТГОН