М.Зоригт гишүүний асуудал ноцтой зүйл биш

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

М.Зоригт гишүүний асуудал ноцтой зүйл биш

УИХ-ын гишүүн М.Зоригт, түүний туслахыг ТЕГ-т шалгасан гэх мэдээлэл цахим  ертөнцөөр тархсан. Дээрх асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Энэ талаар бүлгийн хурал дээр мэдээлэл авсан. УИХ-ын гишүүдийн дугаарыг ашиглаж sms илгээсэн асуудлаар нэлээд хэдэн гишүүний  туслахыг дуудаж  тайлбар  авсан юм билээ. Энэ хүрээнд тагнуулын байгууллагаас М.Зоригт гишүүний туслахаас тайлбар авсан. М.Зоригт гишүүн Баруун-Уртад болсон авто замын нээлтэд оролцоод  ирсэн  шөнө ирсэн учраас бүлгийн хуралдаандаа суух боломжгүй гэдгээ надад хэлсэн. Энэ бол ноцтой асуудал биш” гэх хариулт өглөө. Түүнчлэн гишүүдийн дугаарыг ашиглаж 10 мянгаас хол давсан олон хүнд sms илгээсэн  байх магадлалтай байгаа аж.

С.Отгон

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж