“Адуунаас болгоомжлох цаг иржээ”

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

“Адуунаас болгоомжлох цаг иржээ”

Өнөөдөр цахим ертөнцөөр адуу машин мөргөж, хохирол учруулсан тухай нэгэн хөгжилтэй албан бичгийн зураг ихээр тарж байна.

Уг албан бичигт нэгэн иргэний адуу ХУД-ийн нутаг дэвсгэрт зүв зүгээр мөрөөрөө явж байсан Hyunda Strarex автомашиныг давхиж очиж мөргөөд 2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан тухай дурьдсан байна. Тиймээс уг танхай адууны эзнийг дээрх төлбөрийг 7 хоногийн дотор барагдуул. Барагдуулаагүй тохиолдолд учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэх болно хэмээн “айлгасан” байна.

Өмнө нь адуу мал машинд дайруулдаг байсан бол одооны адуунууд машин мөргөдөг болсон бололтой. Жолооч нар минь адуунаас болгоомжлох цөвүүн цаг иржээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж