Энхийн төлөө медаль гардуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Энхийн төлөө медаль гардуулна

Чад улсад үүрэг гүйцэтгэсэн нэгдүгээр ээлжийн цэргийн багийн хурандаа Л.Онцгойбаяр ахлагчтай албан хаагч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит “Энхийн төлөө” медаль гардуулах ёслол өнөөдөр 11:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын гадаа талбайд болно. Эдгээр 264 албан хаагчид “НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагаа”-ны тус улс дахь хойд хэсгийн секторыг хариуцан, үүрэг гүйцэтгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо эргэн ирсэн билээ. “Энхийн төлөө” медаль гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалах яамны сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Бямбажав болон яамдын удирдлагууд оролцоно.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж