
Өнгөрсөн даваа гаригт буюу өчигдөр нийслэлд 95 эх амаржсан байна. Үүнээс 46 нь хүү, 49 нь охин байжээ. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 31 эх амаржсаны 17 нь хүү, 14 нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 27 эх амаржсаны 13 нь хүү, 14 нь охин байжээ. Харин Хоёрдугаар амаржих газарт 23 эх амаржсанаас 11 хүү, 12 охин, гуравдугаар амаржих газарт 14 эх амаржсанаас таван хүү, есөн охин мэндэлсэн байна.
Д.Долгор