Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр

10 дугаар сарын 27. Даваа гараг

10:30  “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа 
Хаана: Хангарьд ордонд

10:30 Нийслэлийн түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар  гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт
Хаана: Үндэсний түүхийн музейд 11 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэл гарна

11:00 Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
Хаана: НЗДТГ-ын 2 давхарт

11:00 “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг
Хаана: Нийслэлийн иргэний танхимд

17:00 “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ
Хаана: Нийслэлийн Иргэний танхимд

19:00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно
Хаана: Улаанбаатар чуулгын байранд 

10 дугаар сарын 28. Мягмар гараг

10:00 “Нийслэлийн хүндэт иргэн” цолоор шагнах, Ихэр хүүхдүүдтэй гэр бүлд байр олгох
Хаана: НЗДТГ-ын Б зааланд

11:00 Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын А зааланд

12:00 Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Нийслэлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б зааланд

14:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан
Хаана: Монгол бөхийн өргөөнд

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: Баянгол ресторанд

10 дугаар сарын 29. Лхагва гараг

08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл оруулах
Хаана: Ерөнхий боловсролын сургуулиудад

09:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган чуулна
Хаана: Чуулганы хуралдааны танхимд

10:00 Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа
Хаана: Улаанбаатар хотын төв цэцэрлэгт

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол 
Хаана: Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд

11:40  Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа
Хаана: Их эзэн Чингисийн талбайд

12:00-22.10 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтууд /гадаадын зочид, төлөөлөгчид оролцоно/
/Тусгай хөтөлбөрөөр/
Хаана: Их эзэн Чингисийн талбайд

13:30  “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа,
хоолны фестиваль зохион байгуулах
Хаана: Их эзэн Чингисийн талбайд,  бусад дэлгүүр худалдаагаар

13:30 Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх
Хаана: Хангарьд ордонд

15:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт         
Хаана: Соёлын төв өргөөнд

19:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

20:00-20:00  Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт
Хаана: Их эзэн Чингисийн талбайд

22.00   Баярын ёслолын буудлага
Хаана: Төв цэцэрлэгээс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж