Залуучууд багийн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө | News.MN

Залуучууд багийн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

Залуучууд багийн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

АНУ-ын Лодердейл хотноо өчигдөр жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ний хамгийн хүнд жингийн буюу эрэгтэйчүүдийн 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ийн жингийн аваргууд тодорлоо.

Манай улсын залуучуудын шигшээ багийнхан 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай дэлхийн 80 улсаас эхний 4-рт байрт жагссан амжилт гаргалаа. Маргааш дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанууд болох юм. Манай улсын залуучуудын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн багийн аваргын алтан медалийн төлөө 52 кг-ийн Э. Базаррагчаа, 57 кг-ийн жингийн Э. Гэрэлмаа, 63 кг-ийн Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч, 70 кг-ийн жингийн Б. Хулан, +78 кг-ийн жингийн Г. Одонжаргал нар багийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Тэд эхний барилдаанаа С хэсэгт Аргентиний баг тамирчидтай хийхээр учраа таарсан байна. Харин эрэгтэйчүүдээс 66 кг-ийн Ц. Цогтгэрэл, Б. Сумьяабазар, 70 кг-ийн жингийн Э. Түмэннасан, Б. Ширмэн, 81 кг-ийн жингийн Б. Гаажадамба, 90 кг-ийн В. Серек, Г. Алтанбагана, +100 кг-ийн жингийн аваргын алтан медальт жүдоч Ө. Дүүрэнбаяр нар багийн аваргын төлөө өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид эхний барилдаанаа В хэсэгт Бахамын баг тамирчидтай хийхээр учраа таарсан байна. Ийнхүү тив дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг мандуулах энэ цагийн болон ирээдүй цагийн аваргууд маргааш багийн тэмцээнээ өндөрлөснөөр эх орныхоо зүг хөлгийн жолоо залах юм байна.

LIKENEWS.MN

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжарг***** 2014-10-26 122.201.22.197

Хэн алт аваа вэ?

Avatar

Зочин 2014-10-26 202.179.22.211

+100 gaas busad ni baahan mehgui byargui dasgaljuulchgui nuhduud hojigdood duuslaa 63 ohinii barildaan zogsongi 1 heviin boljee

Avatar

МОНГОЛ 2014-10-26 203.194.116.32

ЖҮДО БӨХИЙН СПОРТ МОНГОЛ ХӨГЖИЖ ЭХЭЛСЭН НЬ ТҮВШИНБАЯРААС ХАМААГҮЙ ЭРТ. БАЛЖИННЯМ АВАРГА, ТҮҮНИЙ ЗАЛГАМЖ ХАЛАА ЦАГААНБААТАР ЗЭРЭГ БӨХЧҮҮДИЙН ОЛОН ЖИЛИЙН ЦУЦАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮНД ЭНЭ СПОРТ МОНГОЛД БИЕЖЭН ХӨГЖСӨНИЙ ҮР ДҮН, ОРГИЛ НЬ БЭЭЖИНГИЙН ОЛИМПООС ТҮВШИНБАЯРЫН АВСАН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ. ТӨР ЗАСГИЙН ДЭМЖЛЭГ, БАС ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ХӨРӨНГӨ САНХҮҮГ ЭНД ЯАСАН Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ. ЖҮДОГИЙН БӨХЧҮҮДИЙН АЛДАА, ОНОО, БАХАРХАЛ БОЛ МОНГОЛЧУУДЫНХ ЮМ АА!!!

Avatar

Зочин 2014-10-26 103.229.120.56

DUURENBAYRIIN AVARGIIN TULUUKH BARILDAANIIBICHLEG http://www.mminfo.mn/video/8016.shtml?alias=sport

Avatar

Зочин 2014-10-26 202.179.11.94

Амжилт хүсье. Ер нь манай улсад жүдо бөх агуу болжээ. Түвшинбаяр аваргын маань гаргасан зам юм даа. Энэ агуу бөхийг хөшөөг алтаар биш юмаа гэхэд хүрэлээр босгоод амьдад нь алдаршууулах юмсан. Амьд хүний хөшөөг босгосон түүх зөндөө л бий шүү дээ. Зөвлөлтөд сансрын нисгэгчид амьддаа хөшөөгөө босгуулж л байсан. Удахгүй жүдогоор монголчууд дэлхийд ноёлох цаг ирэх байх. Тэр цагийн салхийг одоо бид харж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж