Залуучууд багийн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

Залуучууд багийн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

АНУ-ын Лодердейл хотноо өчигдөр жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ний хамгийн хүнд жингийн буюу эрэгтэйчүүдийн 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ийн жингийн аваргууд тодорлоо.

Манай улсын залуучуудын шигшээ багийнхан 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай дэлхийн 80 улсаас эхний 4-рт байрт жагссан амжилт гаргалаа. Маргааш дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанууд болох юм. Манай улсын залуучуудын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн багийн аваргын алтан медалийн төлөө 52 кг-ийн Э. Базаррагчаа, 57 кг-ийн жингийн Э. Гэрэлмаа, 63 кг-ийн Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч, 70 кг-ийн жингийн Б. Хулан, +78 кг-ийн жингийн Г. Одонжаргал нар багийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Тэд эхний барилдаанаа С хэсэгт Аргентиний баг тамирчидтай хийхээр учраа таарсан байна. Харин эрэгтэйчүүдээс 66 кг-ийн Ц. Цогтгэрэл, Б. Сумьяабазар, 70 кг-ийн жингийн Э. Түмэннасан, Б. Ширмэн, 81 кг-ийн жингийн Б. Гаажадамба, 90 кг-ийн В. Серек, Г. Алтанбагана, +100 кг-ийн жингийн аваргын алтан медальт жүдоч Ө. Дүүрэнбаяр нар багийн аваргын төлөө өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид эхний барилдаанаа В хэсэгт Бахамын баг тамирчидтай хийхээр учраа таарсан байна. Ийнхүү тив дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг мандуулах энэ цагийн болон ирээдүй цагийн аваргууд маргааш багийн тэмцээнээ өндөрлөснөөр эх орныхоо зүг хөлгийн жолоо залах юм байна.

LIKENEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж