“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус хэсэгтээ л нам гүм байсан. Тэгвэл тэд дэлгэцийн дөрөв дэх бүтээлдээ ороод ажил ихтэй байсан гэнэ . Тус хамтлагийнхан “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалт инээдмийн уран сайхны киногоо тун удахгүй үзэгчдэд толилуулах аж.
Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд тус улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болсон байна. Уг киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан байна.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ.
Ямартай ч тун удахгүй адал явдалт инээдмийн киногоор үзэгч бидэнтэй уулзах “ТВ Коктейль”-ийнхэн фэйсбүүк хуудсаар ээлжит инээдмээ бэлэглэв. Тэд алдарт "Леон" киноны Леон, Матильда хоёрын дүрд ийн хувирчээ. Адилхан байна уу?