Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын "Их нүүдэл" уламжлалт тэмцээн Улсын тэргүүний лаборатори 1-р сургууль дээр хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд 9 дүүргийн 17 сургуулийн 408 тамирчин өрсөлдөж багийн төрлөөр өрсөлдлөө.
Швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад Баянгол дүүргийн 13-р сургууль нэг ч хожигдолгүй 16 оноогоор гурав дахь жилдээ дараалан түрүүллээ. 1-р сургууль 12 оноогоор мөнгөн медаль, Ирээдүй цогцолбор сургууль 11 оноогоор хүрэл медалийн эзэд боллоо. Уран өргийн шагналыг Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч Даваахүүгийн Өнөрзул, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч Батхишигийн Удвал нар хүртлээ.
Б.Ням