Хүслээ дагаж болохгүй хорвоод

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Хүслээ дагаж болохгүй хорвоод

Цас зөөлөн хаялна.
Өглөөний нарны шингэн туяа газарт буусан их цасанд ойж нойрмогхон нүднээ
хурц гэгээг илгээнэм. Дахин хэзээ ч ирэхгүй орчлонгийн нэгэн өглөө
малгайлан орох том том цасан ширхэгүүдээр хүмүүний сэтгэлийг зөөллөн ийн
эхэллээ. Сэтгэлд нэвчсэн хайрын гашуун амтыг аргадан таалах гэсэн мэт
тэнгэрээс хаялах их цасан эцэс төгсгөлгүй мэт бударч тэгсэн хэрнээ
намуухнаар зөөлхөн бууж байлаа. Тэнгэр газар тэр аяараа цагаан өнгөнд
хучигджээ. Нар хүртэл бээрчихсэн юмуу даа гэлтэй чухам хаанаас шингэн
гэгээгээ тусгаж байгаа нь үл мэдэгдэх аж. Зэгэлтсэн саарал тэнгэр,
хөвсгөр цагаан цасанд хучигдсан зам талбай үл ялиг цантсан цонхны
цаанаас тодхон харагдаж байв. Дөнгөж нойрноосоо сэрэн унтлагынхаа
хувцастай зогсох Халиунаа гадаах байдлыг ийнхүү ажин хэсэг азнаснаа
зөөлхөн санаа алдаад буйданд тухаллаа. Гэрт Халиунаагаас өөр хэнч
байхгүй байв. Битүү хивсээр хучигдсан өрөөнд түүний амьсгалаас өөр чимээ
анир үл гарах мэт. Унтлагын өрөөн дэхь орны ойролцоо байрлах намхан
ширээн дээр хэн нэгэн зурвас үлдээжээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж