Эболатай байж болох эрэгтэйг эрэн сурвалжилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

Эболатай байж болох эрэгтэйг эрэн сурвалжилжээ

Баруун Африкийн Кот-Дивуар улсад Эбола вирусын халдвар тээгч хэмээн сэжиглэсэн Гвинейн эмнэлгийн ажилтанг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж байна. Гвиней улсаас өнгөрсөн даваа гаригт /Х.20/ Кот-Дивуарт онгоцоор нисч ирсэн эрэгтэйг Эбола вирусын халдвартай байж болзошгүй хэмээн хардаж байгаа гэнэ. Кот-Дивуар удаан хугацаанд Эбола вирусын голомт Баруун Африкийн гурван улстай агаарын хилээ хаасны эцэст өнгөрсөн даваа гаригт /Х.20/  дахин нислэг үйлдсэн аж. Гэхдээ тус улс Гвиней, Сьерра Леоне, Либеритэй газраар дамжих хилээ үргэлжлүүлэн хаасан хэвээр байгаа гэнэ.

 

 

Эбола вирусын халдвараар 4900 орчим хүн нас барсны ихэнхи нь Баруун Африкийн Гвиней, Сьерра Леоне, Либери гурван улсын иргэд юм. Түүнчлэн эмч, жуулчдын зорчих хөдөлгөөнөөр дамжин АНУ, Испани, Герман зэрэг хэд хэдэн оронд Эбола вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн билээ. Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж